solongonews
Эзнээ хошуунд хандивын эд бараа хүргэж өгөв
2021-11-02 22:09
Эзнээ хошуунд хандивын эд бараа хүргэж өгөв.

Цар тахалтай тэмцэх ажлыг сайтар хийхийн тулд Өвөр Монголын Эзнээ хошууныхан амьдралын хог хаягдал болон эмнэлгийн хог хаягдлыг цаг даруйд нь цэвэрлэж, халдварын орчинд байсан хог хаягдлыг бүхнийг битүүмжилсэн орчинд устгалд оруулж байна.

Гэртээ тусгаарлагдсан хүмүүсийн амьдралын хог хаягдлыг хотын цэвэрлэгээний байгууллагууд хогийн сав, дамжин өнгөрүүлэх төв, хог тээх тээврийн хэрэгсэл жич хог устгах талбай зэргийг устгалд оруулж, өдрийн хогийг өдөрт нь устгаж байна. Тусгаарлагдсан хорооллуудын цэвэрлэгчдийг нэгдэлтэй тусгаарлан хамаарч, цэвэрлэгээний компаниуд бүх хорооллуудын хогийг цуглуулж тээвэрлэх ажлыг гүйцэтгэж байна.

Өдгөө Өвөр Монголын Эзнээ хошуу нь тусгаарлах арга хэмжээг бүх талаар хэрэгжүүлж, төмөр замын байгууллагууд Эзнээ хошууны эд барааны тээвэрлэлтэд ногоон гарц гаргаж, эд барааны саадгүй тээвэрлэлтийг баталгаажуулж байна.

 Эзнээ хошуунд эд бараа хангахын тулд Хятадын төмөр замын компанийн Хөх Хотын салбар компани халдвар хамгаалах ажилтнуудын тусгай вагон гаргаж, халдвар хамгаалалтын болон амьдралын эд бараа тээвэрлэж байна.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : cri
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл