
Монгол Улс дахь Монгол-Өвөр Монголын Бизнесийн ерөнхий холбоо өнөөдөр Улаанбаатар хотын Нарлаг хотхон дахь шинэ ажлын байрандаа орж, тулгаа тулжээ. Уг ёслолын арга хэмжээний үеэр, Монгол Улс дахь Монгол-Өвөр Монголын Бизнесийн ерөнхий холбооны тэргүүнүүд болон Монгол Улсад бизнес эрхэлж буй хэсэг Өвөр Монголын аж ахуйн нэгжийн төлөөлөгчид хүрэлцэн ирж баярын үг хэлсэн байна.
Монгол Улс дахь Монгол-Өвөр Монголын Бизнесийн ерөнхий холбоо нь 2011 онд Өвөр Монголын хэсэг бизнесменүүд хамтран үүсгэн байгуулсан төрийн бус байгууллага бөгөөд тус байгууллагад сайн дурын гишүүн элсүүлдэг байна. Тус холбоо нь Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулж буй Дундад улсын аж ахуйн нэгж хийгээд ажиллаж сурч буй Өвөр Монголын иргэдтэй ойр байж, дэмжин ажилладаг байна. Мөн Дундад, Монгол хоёр орны соёл урлаг, боловсролын салбарын хамтын ажиллагааг хүчтэй дэмждэгээрээ түмэн олны хүндэтгэлийг хүлээгээд байна.
