solongonews
Өвөр Монгол цахим худалдаагаар ноолууран бүтээгдэхүүнээ борлуулж эхлэв
2015-05-14 11:02
Өвөр Монгол цахим худалдаагаар ноолууран бүтээгдэхүүнээ борлуулж эхлэв.


 

2014 оны 10 дугаар сарын 20-26-ны өдөр Хөххотын Худалдааны явдлын товчоо, Тао Бао цахим худалдаа хамтран зохион байгуулсан Өвөр Монголын анх удаагийн “Ямааны ноолууран бүтээгдэхүүний цахим борлуулалтын өдөрлөг” Тао Бао цахим худалдаан дээр болжээ.
 Ямааны ноолуурын цамц гэхээр “Ордос ямааны ноолуурын цамц эх дэлхийг дулаацуулна” гэсэн зар сурталчилгаа аргагүй бодогддог. Хэдийгээр аль эрт ямааны ноолууран бүтээгдэхүүний брэнд байсан ч Өвөр Монголын уламжлалт ямааны ноолуурын аж ахуйн ойрын жилийн борлуулалт тийм сайн биш. Цахим худалдааны борлуулалтын хэлбэр маягт уламжлалт ямааны ноолуурын аж ахуйн цахим борлуулалтын орчинд өөрийгөө хэрхэн өөрчилж зохицон хөгжих явдал бол ямааны ноолуурын аж ахуйн хөгжилд тулгарч байгаа шинэ асуудал болно.
 

Ноолууран бүтээгдэхүүнээ савлаж бооно

Өвөр Монгол бол ямааны ноолуурын том орон бөгөөд дэлхийн хамгийн их ямааны ноолуурын түүхий материал боловсруулдаг орон юм. Мөн ямааны ноолууран бүтээгдэхүүнийг нарийн боловсруулах ба гадаадад гаргах, ямааны ноолуурын гарах хэмжээгээр Дундад улсын ямааны ноолуурын гаралтын 80 хувь орчмыг эзэлж, ямааны ноолуурын гадаадад гаргах хэмжээ нь дэлхийн ямааны ноолуурын гаргалтын 60 хувийг эзэлдэг. Ихэнх ямааны ноолуурын аж аахуйн бүтээгдэхүүний брэндийг дагаад үйлдвэрлэж борлуулдаг бөгөөд олон улсын брэндийн ямааны ноолууран бүтээгдэхүүнийг Өвөр Монголын ямааны ноолуурын аж ахуйг бий болгосон байдаг.


 Бүртгэлийг үндэслэвэл Хөххотын жил бүрийн гадаадад гаргах ямааны ноолууран бүтээгдэхүүний 99 хувиас дээш хувь нь брэндийнх байж, бие даан бүтээсэн бүтээгдэхүүний брэндийн харьцал нь 1 хувь ч хүрэхгүй. Брэндийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн ашиг орлого нь бага, түүний олон улс дахь борлуулалтын үнэ ба олон улсын брэндийн бүтээгдэхүүний үнийн зөрөө 5 дахин зөрж, их хэмжээний илүүдэл ашиг орлого нь гадаадын худалдаачны халаасанд ордог. Энэ байдлыг өөрчлөхийн тулд Өвөр Монголын ямааны ноолуурын аж ахуйнууд улсын дотоодын зах зээлийг илүү эзлэх тал дээр анхаарч, бодит дэлгүүрээр борлуулахын зэрэгцээ цахим борлуулалт хийж эхэлсэн нь энэ билээ.
 “Тао Бао” цахим худалдаа бол Дундад улсын цахим хуудсанд бараа таваар борлуулдаг нэртэй цахим худалдаа юм. Одоогоор Тао Бао цахим худалдаанд борлуулагдаж байгаа Өвөр Монголын нутгийн гаралтай бүтээгдэхүүний ихэнх нь цагаан идээ, борц байдаг бол ямааны ноолууран бүтээгдэхүүн зөвхөн хүзүүний ороолт зэрэг дан цул хэдхэн бүтээгдэхүүн байдаг. Ямааны ноолуурын гаралтын том орон болсон Өвөр Монголын 40 мянга гаруй цахим дэлгүүр дээр ямааны ноолууран бүтээгдэхүүн борлуулж байгаа цөөн хэдэн дэлгүүр байдаг тухай мэдээлэл гарч байжээ.
-Ямааны ноолууран чанар сайтай бүтээгдэхүүн цахим худалдаагаар борлуулагдаж чадахгүй байгаа нь хэрэглэгчдийн ямааны ноолууран бүтээгдэхүүний тухай ойлголт дутмаг, цахим худалдаагаар дамжуулан борлуулж байгаа бүтээгдэхүүний чанар чансаанд итгэдэггүй болохоор түүнийг худалдан авахаас татгалздаг юм гэж Тао Бао цахим худалдааны энэ удаагийн үйл ажиллагааны зохион байгуулагч Ү Тиян И ярьж байлаа.

Ямааны ноолууран бүтээгдэхүүний цахим борлуулалт олны таашаалд хүрэв

Ямааны ноолуурын үйлдвэр нь ямааны ноолуурын гаралтын орон нутгаас хамгийн сайн түүхий эдийг худалдан авах нөхцөлтэй, ямааны ноолууран бүтээгдэхүүн нь чанар чансааны чанга хяналт шалгалтыг өнгөрүүлсэн ба цахим худалдаагаар борлуулах бүтээгдэхүүний шуудангийн зардлыг дааж, 24 цагийн дотор бараагаа илгээж, 48 цагийн дотор захиалагчийн гарт балагтай хүргэдэг компаниудын үйлчилгээ нь тус үйл ажиллагааны гурван гялс цэг болж ялгарч байдаг бол ямааны ноолууран бүтээгдэхүүний төрөл зүйлийн хувьд эрэгтэй, эмэгтэй хувцас, хүзүүний ороолт, нөмрөг зэрэг ямааны ноолуурын олон янзын бүтээгдэхүүнийг хамарч, олон загвар хийцийн бүтээгдэхүүнийг цахим худалдаанаас шууд захиалж болдог.
Тус үйл ажиллагаанд Өвөр Монголын ямааны ноолуурын 70 гаруй аж ахуйгаас шилж сонгосон бүтээгдэхүүнийг дэлгэн борлуулсан бөгөөд маш олон цахим худалдаа хэрэглэгчдийн анхаарлыг татаж, өмнөх хоёр өдрийн худалдааны хэмжээ 3 сая юань болж, хэрэглэгчдийн тоо 4.29 саяыг давав.
 Энэ жил Хөххотын засгийн газрын эдийн засгаас 10 сая юаний хөрөнгө оруулж цахим худалдааг дэмжиж байна. Мөн ямааны ноолуурын аж ахуйн цахим борлуулалтын хөгжлийн хандшийг дагаж цахим худалдааны тавцангаар дамжуулж эзгналтын арга хэлбэрийг өөрчлөн зэрэглэлд хуваан, өөрийн бүтээгдэхүүний брэндийг хэрэглэгчдэд танилцуулахыг зорин ажиллаж байна гэж Хөххотын Худалдааны явдлын товчооны дэд дарга лиан юн мин ярьж байв. Уламжлалт аж ахуйн цахим худалдааны арга хэлбэрийг сайн ашиглан, бүтээгдэхүүний борлуулалтын арга замыг өөрчилж, Өвөр Монголын ямааны ноолуурын аж үйлс дэх дунд, бага, жижиг аж ахуйн цахим худалдааны хөгжлийг дээшлүүлж, ямааны ноолуурын бүтээгдэхүүний брэндийн нэрийг өсгөж, хэрэглэгчдэд хамгийн шилдэг чанартай бүтээгдэхүүнийг таниулах нь тус үйл ажиллагааны гол зорилго юм.


 Ямааны ноолууран бүтээгдэхүүний цахим борлуулалтын завшаан


Хөххотын ямааны ноолуурын нийгэмлэг 2015 онд Хөххотод анх удаагийн “Дэлхийн ямааны ноолууран бүтээгдэхүүн- Хүзүүний ороолтын худалдааны өдөрлөг” зохиох болно. Энэ нь Хөххот орон нутгийн цагаан идээ, эмийн бүтээгдэхүүний дараа орж, нэгэн бүтээгдэхүүний нэрийн хуудас болж, аж ахуйн цахим худалдааны хариуцан борлуулахад гүүр болж чадна гэж тус нийгэмлэгийн ажилтан үздэг бол, ямааны ноолууран бүтээгдэхүүний борлуулалт гол төлөв гадагшаа гаргалтад түшиглэхээс гадна дэлгүүрт борлуулагдаж, бодит захиалга найдвартай, харин цахим худалдааны борлуулалт болон нийгэм нийтэд мэдрэгдэх хэмжээг төсөөлөхөд хүнд байдгаас цахим худалдааны хэрэглэгчид худалдааны солилцоонд зохих хэмжээний эргэлзээ төрдөг гэж зарим аж ахуй боддог.


Өвөр Монголын анх удаагийн Тао Бао цахим худалдааны “Ямааны ноолууран бүтээгдэхүүний цахим борлуулалтын өдөрлөг” зохион байгуулагдсан нь Өөртөө Засах Орны ямааны ноолуурын бүтээгдэхүүний цахим худалдааны хөгжилд шинэ аз тохиол авчирж, ямааны ноолуурын аж ахуйн эзэгнэлтийн арга хэлбэрийг өөрчилж зэрэглэлд хүргэхийн зэрэгцээ Өвөр Монголын цахим худалдааны хөгжилд маш сайн үлгэр жишээ үзүүлэх нь лавтай.

Зохиогч: Буянтогтох, Еснөө
Эх сурвалж : \"Солонго\" сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл