solongonews
Орос, Монгол хоорондын хамтын ажиллагааны тогтцыг шинэчилнэ
2015-01-29 18:08
2015 он бол өөрчлөлтийг бүх талаар гүнзгийрүүлэх зангилааны жил, хуулиар орноо хөгжүүлэхийг бүх талаар ахиулах эхлэлийн жил, “Арван хоёрдугаар таван жил”-ийн төлөвлөлтийн сүүлийн жил болно.

Өвөр Монгол умард орон, зүүн хойд орон, баруун хойд орныг хөндөлсөн байрлаж Орос, Монгол хоёр улстай хил нийлж байдгаараа өөрчлөлт нээлтийг бүх талаар гүнзгийрүүлэхийг ахиулах давуу талтай юм.
Гол үзэл: 
Улсаас хэрэгжүүлж байгаа “Нэг бүс нэг зам” Бээжин, Тяньжин, Хэбэйг зохицуулан хөгжүүлэх, Хөхмөрний аж ахуйн бүс зэрэг гурван их стратегийн бодлогыг хэрэгжүүлж байгаа аз тохиолыг чанга хэрэгжүүлж, ӨМО-ны үндэстний хөгжлийн стратегийн бодлого дахь орон байрыг оновчтой хайж, үндэстний хөгжлийн стратегийн бодлогод уусан орж үйлчлэхдээ хөгжлийн орон зайгаа өргөтгөн тэлнэ. Орос, Монгол хоорондын хамтын ажиллагааны тогтцын шинийг санаачилна. “Торгоны замын аж ахуйн бүс”-ийн бүтээн байгуулалтыг ахиулан хэрэгжүүлэх төслийг төсөвлөн боловсруулж, ӨМО-ны умардад нээлттэй чухал их төслийг улсын дээд зэрэглэлийн зураглан төсөвлөлтөд оруулахаар хичээнэ. Манжуур, Эрээн хот нь улсын гол чухал нээн хөгжүүлэх туршилтын бүс болон Хөлөнбуйрын Дундад, Орос, Монгол хоорондын дэд бүтцийн холбоолон нэвтрэхийг идэвхтэй ахиулж, худалдаа арилжааны харилцаа болон амжилтын солилцоогоо өргөтгөн, хил дагуу нээн хөгжүүлж нээлт хийх түвшинг бүх талаар дээшлүүлнэ.
Онцгой ололт амжилт: 
Орос, Монгол хоорондын бодит байдлыг эрхэмлэх хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, Манжуурыг нээн хөгжүүлж нээлттэй туршилтын бүсийн байгуулалтыг ахиулж, Эрээн хот гол чухал нээн хөгжүүлж нээлттэй туршилтын бүс төрийн зөвлөлийн хорооны зөвшөөрлийг хүртэж, Өвөр Монголын “Торгоны замын аж ахуйн бүс”-ийн байгуулалтын хүрээнд орж, умардад нээлттэй бэхлэлтийн байгуулалт нэг алхмаар ахив. Бүх жилийн гадаад арилжааны боомтоор экспортолж импортолсон ерөнхий хэмжээ 14.55 тэрбум ам.долларт хүрч, 21.4 хувиар нэмэгдэв. 
Жишээлэхэд, сүүлийн жилд Эрээн хотын дэд бүтцийн бүтээн байгуулалт харьцангуй буурай байгаа бодит байдалд чиглүүлэн 2 тэрбум юаний хөрөнгө оруулж, Эрээний онгоцны буудал, авто замын боомтын ачаа тээврийн шинэ нэвтрэх зам, авто замын боомтын жуулчлалын гаалиар нэвтрэх зам, Эрээнээс Замын-Үүд хүрэх төмөр зам ба авто замын ачаа тээврийн тусгай шугам зэрэг нэг хэсэг гол төрөл зүйлийн барилгын ажлыг биелүүлж, боомтын хөгжлийн хатуу тоног төхөөрөмжийн бүтээн байгуулалтын нөхцөлийг өөрчлөн сайжруулав. 

 

Зохиогч: Чийрэг
Найруулагч: Шинэцэцэг
Эх сурвалж : \"Солонго\" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл