solongonews
ӨМӨЗО-ны АТИХ-ын төлөөлөгчид Засгийн газрын ажлын тайланг зөвлөв
2021-01-27 22:51
ӨМӨЗО-ны АТИХ-ын төлөөлөгчид Засгийн газрын ажлын тайланг нарийн хянамгай хянан зөвлөв.

  ӨМӨЗО-ны XIII удаагийн АТИХ-ын IV хуралд оролцсон төлөөлөгчид 01-р сарын 26-ны үдээс хойшоос эхлэн 27-ны өдрийг хүртэл Засгийн газрын ажлын тайланг нарийн хянамгай хянан зөвлөв.  

 Төлөөлөгчид:  "14-р таван жилийн төлөвлөгөө" орчин үеийн социалист улс орныг бүх талаар бүтээн байгуулах шинэ аяллын эхний таван жил юм. Стратеги бодлогод нийцсэн, ӨМӨЗО-ны онцлог шинж чанарыг харуулсан, экологи, ногоон хөгжлөөр удирдамж болгосон өндөр чанартай хөгжлийн шинэ замаар замнах хэрэгтэй. Ард түмнээр гол болгосон хөгжлийг баримтлах ёстой. Шинэчлэлийг гүнзгийрүүлж, хөгжлийн эрч хүчийг тасралтгүй дээшлүүлж байх ёстой, Хангалтын талын бүтцийн чанартай өөрчлөлт, шинэчлэлийг гүнзгийрүүлж, гадаадтай өндөр төвшинд нээлттэй байх ёстой. Дотоодын том зах зээл, олон улсын болон дотоодын хос орчилтой илүү сайн уусалцан нийцэх хэрэгтэй гэж үзэж байна.

Төлөөлөгчид мөн санал нэгтэйгээр: Засгийн газрын ажлын тайлан ӨМӨЗО-ны ирээдүйн хөгжлийн төлөвлөгөөг тусган харууллаа. ХКН-ын ӨМӨЗО-ны хороо, Засгийн газраас гаргасан том зорилгын дагуу Хятад үндэстнүүдийн хамтын ухамсрыг бэхжүүлж, нягт нэгдэж, шаргуу хөдөлмөрлөн, ӨМӨЗО-ны эдийн засаг, нийгмийн хөгжлийн тухай идэвхтэй зөвлөгөө өгч, "Үзэсгэлэнт Өвөр Монголыг байгуулж, Хятадын агуу мөрөөдлийг биелүүлэх"-д хувь нэмэр оруулах болно гэдгээ илэрхийлээ.

 

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : inews.nmgnews.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл