solongonews
Өвөр Монгол Гирин мужид тусламж үзүүлэх эмчилгээний багийг илгээв
2022-03-16 11:37
Өвөр Монгол Гирин мужид тусламж үзүүлэх эмчилгээний багийг илгээлээ.

  ӨМӨЗО-ы коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэх газрын нэгдсэн ажиллагааны дагуу 03-р сарын 14-ний өдөр ӨМӨЗО-ны Ардын эмнэлэг 88 эмч, сувилагч болон халдвар хамгааллын ажилтнуудаас бүрдсэн эмнэлгийн багийг Гирин мужид илгээж, тухайн орон нутгийн цар тахлын эсрэг тэмцэлд дэмжлэг үзүүлэхээр болов. 03-р сарын 14-ний өглөө бүх үзлэг шалгалтын бэлтгэл ажлын дараа эмчилгээний багийн 88 гишүүн хөдөллөө. 

Гирин мужийг дэмжих эмнэлгийн багийн ахлагч, ӨМӨЗО-ны Ардын эмнэлгийн дотор бөөрний тасгийн орлогч дарга Ю Лэй:

- Цар талын байдал хүнд хэцүү байгаа нөхцөл байдалд бидний эмчилгээний баг аймшиггүй эр зориг, аливаа бүхнээ зориулах үзэл баримтлалын дагуу ажиллана. Бид хүндрэл бэрхшээлийг даван туулж, цар тахалтай аль болох хурдан тэмцэж, Гирин мужийг дэмжих үүрэг даалгавраа сайн биелүүлэх болно гэж хэллээ.

ӨМӨЗО-ны Ардын эмнэлгийн дэд дарга Юань Жүнь эмчилгээний багийн гишүүдэд хандан:

- Нэг тал хүнд хэцүү байдалд тулгарвал бүх тал дэмжлэг үзүүлнэ. Энэ дэмжлэгийг бид хатуу баримтлах ёстой. Хөдөлмөрийн сахилга бат, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах, тушаалыг даган мөрдөж, өвчтөнийг эмчлэхийн тулд чадах бүхнээ хийж, цар тахлын эсрэг тууштай тэмцэх ёстой. Мөн эмчилгээний багийн гишүүд өөрийн хамгаалалтад анхаарал хандуулж, эрхэм зорилгоо хүндэтгэн, аль болох богино хугацаанд үүргээ биелүүлж гэр орондоо аюулгүй буцаж ирэхийг хүсье гэсэн байна.

Зохиогч: ВАН КҮНЬ
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл