
Хотжилтын хэмжээ 59.5 хувьд хүрсэн бөгөөд өгөрсөн жилийн мөн үеэсээ 0.8 хувиар нэмэгджээ. ӨЗО-ны төв болон орон нутгийн гол болох хотын бүтээн байгуулалтын ахиц эрчимжин, хөдөө орон нутгийн дүр төрхөд ихээхэн өөрчлөлт гарч, хошуу шяний аж ахуйн хөгжлийн хүч тасралтгүй нэмэгдлээ. 2015 онд “Хөдөөнөөс шилжсэн 4 сая иргэдийг хотын оршин суугч болгох асуудлыг шийдэн Хөххот, Бугат, Ордос хотын нэг цогц болохыг ахиулан, зам харилцаа, харилцаа холбоо, банк санхүү зэрэг хүрээн дэх урьдчилан нэг хотжилтыг биелүүлэх”-ийг энэ жилийн шинэ хэлбэрийн хотжилтын гол ажил болгон хийхээр засгийн газрын ажлын тайланд санаачилсан.
Гол үзэл
Хүнээр үндэс болгосон шинэ хэлбэрийн хотжилт нь хот хөдөөгийн оршин суугчдын ашиг тусыг тэргүүнд тавьж, иргэдийн амьжиргааг сайжруулах ба орчин үеийн соёл иргэншилтэй хотын иргэдийг бий болгохоор зорилтоо болговол зохино. Хотод ирсэн малчин тариачин хотжилтын үндсэн олон нийтийн үйлчилгээг адил тэгшээр хүртэхийг батлан, нийгмийн баталгааны хэмжээгээ өргөтгөж, тэдний үр хүүхдийг тухайн газарт ерөнхий боловсрол эзэмшүүлэн их дээд сургуульд элсүүлэх шалгалтад оролцуулах холбогдолтой бодлого зохицуулалтыг төгөлдөржүүлнэ.
Ололт амжилт
ӨМӨЗО байгуулагдах үеэс ӨМ-ын хотжилтын хэмжээ 12.18 хувь байснаас одоогийн байдлаар 59.5 хувьд хүрчээ. “Арван нэгдүгээр таван жил”-ийн төлөвлөгөөнөөс нааш манай орны хотжилтын хүн ам жилд дунджаар 300 мянгаар нэмэгдэж, жил бүр нэг “Дунд зэрэглэлийн хот” бий болсонтой тэнцэв.
