
Мөн энэ шагайн соёл маань манай багачуудын дунд онцгой орон байрыг эзэлж, эрт дээр үеэс нүүдэл соёлынхоо чухал хэсэг болгон тоглон наадаж уламжлан хөгжүүлсээр ирсэн билээ.

Багачуудын уламжлалт соёлыг хөгжүүлэх зорилгоор Шинэ Барга баруун хошууны Соёл тамир радио телевизийн товчооноос санаачлан, Шинэ Барга баруун хошууны 《Шагайн соёлын нийгэмлэг》-ийн бэлтгэл дугуйлан, Алтан-Эмээл суурины Эрдэнэ-Уул дүүргээс хамтран зохион байгуулж байгаа Шинэ Барга баруун хошууны 2015 оны хөхөгчин хонь жилийн цагаан сарын арван гуравны өдөр Алтан-Эмээл сууринд боллоо.

Шинэ Барга баруун хошуу нь төрөөс олгосон зөвшөөрлийн дагуу Соёл тамир радио телевизийн товчооны дэмжлэгээр энэ жилээс эхлэн шагайн уралдааныг Шинэ Барга баруун хошууны цагаан сарын баярын хугацаанд зохион байгуулах бөх, нум сум, шатрын уралдааныг наадамд жил болгон оролцуулах болсон билээ.

《Энэ удаагийн наадамд ирсэн хүн маш олон байна. Энэ нь баярлууштай юм. Гэхдээ ахмад насны хүн ихэнх хувийг эзэлж, залуучууд цөөхөн байна. Иймээс би энэ боломжоор дамжуулан нутгийн настан буурлуудаас илүү их шагайн наадгайн тухай суръя гэж бодож байна. Шагайн соёлоо хамгаалж хөгжүүлэхэд өөрийн өчүүхэн гэсэн хувь нэмрээ үзүүлж явъя гэж л бодож байна》гэж уралдаанд оролцсон Хэрлэн сумын Цэнгэл багийн Гантулгыг сурвалжлахад ярив.

Энэ удаагийн 《Шагайн соёлын найр》-т азын дөрөв орхиж аз хийморио үзэх уралдаан \эрэгтэй, эмэгтэй баг\, шагай сумалж авах уралдаан \эрэгтэй, эмэгтэй баг\, борхаг харвах уралдаан, дөрвөн бугатай буга тавих уралдаан зэрэг уралдаануудыг явуулав.
Уралдаан нь монгол уламжлалт соёлдоо хайртай, шагайн соёлдоо дуртай хүмүүсийн идвэхийг нэмэгдүүлж, тэдний уламжлалт наадгайгаа сэргээн тоглох сайнхан боломжийг олгов. /Гэрэл зургийг Хэрлэн/
