solongonews
Монголд нээлттэй байнгын боомт
2015-05-14 17:34
Монголд нээлттэй байнгын боомт

5 дугаар сарын 13-нд Хөххотын гаалиас мэдээлснээр, сүүлийн үед Өвөр Монголын Мандал авто замын боомтыг байнгын ажиллагаатай болгохыг Төрийн зөвлөл зөвшөөрснөөр тус боомт улирлын чанартай ажиллахаа болиод, хоёр талдаа байнгын ажиллагаатай авто замын боомт болов.

Мандал боомт Өвөр Монголын Бугат хотын Дархан Муумянган хошууны Мандал суурины Дундад Монголын хилийн 757 дугаар хилийн баганын орчимд байрладаг. Өвөр Монголын Өөртөө Засах Орны засгийн газар 1992 онд тус боомтыг улирлын чанартай 2 дугаар зэрэглэлийн боомт болгон зарлаж, 2002 онд албан ёсоор нээжээ. 2009 оны 2 дугаар сараас улирлын чанартай нээсэн бол мөн жилээс ашигт малтмал, тоног төхөөрөмж, барилгын ажилчинд түр нээлттэй болгосон юм.

Өвөр Монголын гаалийн мэдээлснээр, өдгөө Өвөр Монгол, Монгол Улс хоёр байнгын ажиллагаатай 9 боомттой бөгөөд Цэгээ, Ганцмод, Зүүнхатавч, Эрээн хотын төмөр зам, авто замын боомт дээр Мандал боомт нэмэгдсэнээр Дундад Монголын худалдааг ахиулахад чухал үүрэг гүйцэтгэх юм.

Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл