2021 онд “ӨМӨЗО-ны газар нутаг, орон зайн төлөвлөлт (2021-2035 он)" нийтлэгджээ. Энэхүү төлөвлөлт ӨМӨЗО-ны нутаг дэвсгэр дэх үйлдвэрлэлийн орон зай, амьдрах орон зай, экологийн орон зайг шинжлэх ухаанч зарчмын дагуу төлөвлөж, орчин үеийн аж үйлдвэрийн тогтолцоог бий болгох боломж олгосон байна.
Тус төлөвлөлт нь үйлдвэрлэлийн хүчинд зохицуулалт хийж, орчин үеийн аж үйлдвэрийн системийг байгуулж, эдийн засгийг өндөр чанартай хөгжүүлэх орон зайг өргөтгөх гэсэн Өвөр Монголын тууштай итгэлийг илэрхийлж байна.
ӨМӨЗО-ны “Арван дөрөвдүгээр 5 жил”-ийн төлөвлөгөөний шаардлагын дагуу Өвөр Мйонгол “хоёр бааз”-ыг өндөр чанартай бүтээн байгуулахад анхаарч, үйлдвэрлэлийн хүчинд зохицуулалт хийж, орчин үеийн аж үйлдвэрийн тогтолцоо бүрэлдэх явцыг хурдасгахын тулд аж үйлдвэрийн дэвшилтэт бааз суурь болон үйлдвэрлэлийн сүлжээг шинэчлэх ажлыг эрчимтэй дэмжсэн байна.
Хөх хотын Хорингэр шинэ дүүргийн Ухаалаг үйлдвэрлэлийн парк дахь Өвөр Монголын Инькэ технологийн ХХК-ний 3D хэвлэх цехэд 3D принтерээр хүзүүний бэхэлгээ хэвлэж байлаа.
Хорингэрээс холгүй орших Жиньшань өндөр технологийн бүсэд байрлах Хуашюнь өндөр технологийн ХХК-д программ хөгжүүлэгчид ухаалаг өндөр технологийн программ хангамжийн бүтээгдэхүүнээр хэрэглэгчдийг хангахаар яаралтай ажиллана.
Инновацийн үржил шимт хөрсөнд өндөр технологийн цуврал бүтээгдэхүүнүүд “үндэс” авдаг. 2021 онд ӨМӨЗО-д 1220 өндөр технологийн аж ахуйн нэгж, 828 жижиг, дунд технологийн өөрчлөлтийн аж ахуйн нэгж бий болсон байлаа.
Технологийн шинэчлэл нь үйлдвэрлэлийн хүчний төлөвлөлтийг оновчтой болгох, орчин үеийн аж үйлдвэрийн системийг бий болгох, эдийн засгийн өндөр чанартай хөгжлийг дэмжихэд чухал ач холбогдолтой юм.
Бугат хотын ховор шороон өндөр технологийн бүсийн Шинь Шиван ховор элементийн шинэ материаллаг үйлдвэрлэлийн баазад суурьшсан томоохон аж ахуйн нэгжүүд захиалга, үйлдвэрлэл, зах зээлээ тэлэх гээд завгүй ажиллаж байна.
Бугат хотын Хүйжүн соронзон хөндийн ховор шороон технологийн ХХК-ний ховор шороон соронзон материалын гадаргууг өнгөлөх процесс бусад ажлын процессээс 80 хувийн хөдөлмөрийн зардлыг хэмнэж чаддаг юм. Мөн энэхүү компани металл гадаргуу дээр давс цацахад хэрэглэх хугацааг 33 хувиар богиносгож, Хятадад өндөр чанартай NdFeB бүтээгдэхүүн үйлдвэрлэх сайн үндэс суурийг тавьсан.
Хүйжүн соронзон хөндий нь Бугат хотын газрын ховор элементийн судалгаа, бүтээгдэхүүний төв юм. 2021 оны эхний 11 сард газрын ховор элементийн шинэ материалын аж үйлдвэрийг эрчимтэй хөгжүүлснээр Бугат хотын газрын ховор элементийн үйлдвэрлэл 35.5 тэрбум юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 70 хувь өссөн байна. Энэ нь сүүлийн 10 жилийн мөн үеийн хамгийн өндөр өсөлт болжээ.
Үйлдвэрлэлийн хүчний төлөвлөлтийг оновчтой болгох, аж үйлдвэрийн системийн шинэчлэлийг дэмжих, асар их хувь нэмэр оруулах нь зөвхөн ховор шороон шинэ материалын үйлдвэрлэл биш юм.
Өвөр Монгол нь нүүрс, металл, газрын ховор элемент болон бусад ашигт малтмалын нөөцөөр баялаг бөгөөд тариалангийн талбай, бэлчээр нутаг,мал аж ахуйн баялаг ихтэй. Эрчим хүч болон нөөцийн давуу талыг хэрхэн үйлдвэрлэлийн давуу тал, өндөр чанартай хөгжлийн давуу тал болгон хувиргах вэ гэх асуултад Өвөр Монголын сүүлийн жилүүдийн хөгжил бидэнд хариулсан юм.
Дутарганы талбайд нугасны дэгдээхэйнүүд чөлөөтэй тоглож байлаа. Энэ нь Хянган аймгийн Жалайд хошууны Үндэсний орчин үеийн хөдөө аж ахуйн аж үйлдвэрийн паркийн дүр зураг юм. Аж үйлдвэрийн парк нь Өвөр Монголын анхны улсын зэрэглэлийн орчин үеийн хөдөө аж ахуйн аж үйлдвэрийн парк бөгөөд мөн улсаас хүлээн зөвшөөрсөн орчин үеийн хөдөө аж ахуйн аж үйлдвэрийн паркуудын дотроос хамгийн том нь юм.
Сүүлийн жилүүдэд уг аж үйлдвэрийн парк нь нийлүүлэлтийн талын бүтцийн шинэчлэлийг гүнзгийрүүлэн, төлөвлөлтийг оновчтой болгож, хөдөө аж ахуйн шинэчлэлийг ахиулж, ногоон хөгжлийн тэргүүлэх бүсийг бий болгож, ухаалаг хөдөө аж ахуй, чөлөөт цагаа өнгөрөөх хөдөө аж ахуйг эрчимтэй хөгжүүлэх үндсэн чиглэл болгон баримталж байна. Өнөөдөр болоход Жалайд хүшуу нэгэнт уламжлалт хөдөө аж ахуйгаас ногоон хөдөө аж ахуй, ухаалаг хөдөө аж ахуй уруу амжилттай шилжсэн байна.
ӨМӨЗО-д хөдөө аж ахуйн төлөвлөлтийн бүтцийг тасралтгүй оновчтой болгож, аж үйлдвэрийн гинжин хэлхээг сайжруулж, хөдөө аж ахуйн шинэчлэлийн түвшинг дээшлүүлэх талаар олон орон нутаг хүчин чармайлт гаргаж бий. 2021 онд Хянган аймгийн Жалайд хошуу, Улаанцав хотын Цахрын баруун гарын өмнөд хошуу, Тунляо хотын Хорчин дүүрэг, Ордос хотын Отог хошууг үндэсний хөдөө аж ахуйн жишээ үзүүлэх бүсийн жагсаалтад хамруулсан байна.
Төлөвлөлтийг оновчтой болгох явцад аж үйлдвэрийн системийн шинэчлэл, дижитал үйлдвэрлэл, дижитал эдийн засгийг хөгжүүлэх хэрэгтэй.
Геологи нь тогтвортой, уур амьсгал нь сэрүүн, цахилгааны үнэ таатай зэрэг өвөрмөц давуу талуудаараа Улаанцаб хот нь дата төв, аутсорсингийн үйлчилгээ, дериватив бизнесийг зэргээр хөгжүүлж, дата төвийн 13 төслийг амжилттай нэвтрүүлсэн. Мөн Алибаба, Apple, Хуавэй зэргийн 13 дата төвийг байгуулж,серверийн даац 2 саяас давж, хөрөнгө оруулалтын хэмжээ 42 тэрбум юаньд хүрчээ.
ӨМӨЗО-д “5G+” аж үйлдвэрийн хэрэглээний программууд дижитал эдийн засгийг бүрэн хурдацтай хөгжүүлж, 5G хэрэглээний хувилбарууд ихээхэн хөгжлөө олсон байна. Өдгөө Өвөр Монголд нийт 20163 5G сүлжээний суурь станц баригдаж, “5G+ухаалаг эрчим хүч”, “5G+ухаалаг ухаалаг фрам” зэрэг хөгжлийн шинэ загварыг бий болгожээ.
Үүний зэрэгцээ Өвөр Монголд ч шинэ төслүүд, бизнесийн шинэ хэлбэрүүд дэлгэрч, “эх үүсвэр-сүлжээ-ачаалал-хадгалах” нэгдсэн төсөл Улаанцав хотод газардаж, Тунляо хотын “гал-салхи-гэрэл-хадгалах системийн судалгаа”-ны нэгдсэн үлгэр жишээ төслийн бүтээн байгуулалт эхэлж, Өвөр Монголын анхны устөрөгчийн түлшний хүнд даацын машин Бугат хотод ашиглалтад орсон байжээ.
Өнгөрсөн үеэ эргэн харахад, Өвөр Монгол үйлдвэрлэлийн хүчний төлөвлөлтийг оновчтой болгож, орчин үеийн аж үйлдвэрийн системийн бүтээн байгуулалтыг түргэтгэж, эдийн засгийн өндөр чанартай хөгжлийг ахиулсан байна.
Зөвхөн “Арван гуравдугаар 5 жил”-ийн хугацаанд, ӨМӨЗО-ы газрын ховор элементийн түүхий эдийг тухайн газарт нь ашиглах хэмжээ 75 хувьд хүрч, газрын ховор элемент, эцсийн хэрэглээний бүтээгдэхүүний эзлэх хувь 53.6 -д хүрч, газар тариалан, мал аж ахуйн бүтээгдэхүүний боловсруулалт 65 хувьд хүрч, хоёр 100 тэрбумын болон 9 арван тэрбумын газар тариалан, мал аж ахуйн тэргүүлэгч үйлдвэрийг бүрдүүлсэн байна.
Төлөвлөлтийг оновчтой болгож, аж үйлдвэрийн системийн шинэчлэлийг дэмжихийн тулд бодит аж ахуйн нэгжүүд, бодит эдийн засаг нь голцөм болох юм. Хүчирхэг бодит аж ахуйн нэгж, зах зээлийн гол хүчин зүйл байж л байвал эдийн засаг тогтвортой байж, ахиц дэвшилд хүрч чадна.
“Арван дөрөвдүгээр 5 жил”-ийн төлөвлөгөөнөөс хойш төлөвлөлтийг оновчтой болгохын тулд Бугатын ган төмрийн үйлдвэр дээд зэрэглэлийн, ухаалаг, дижитал үйлдвэрлэлд анхаарлаа хандуулж, шинэчлэлийн чанарыг сайжруулж, өөрчлөлтийг ахиулж, орчин үеийн аж ахуйн нэгжүүдийг хөгжүүлэх ажлыг удирдан чиглүүлэв.
Или компани нь олон жилийн турш төлөвлөлтийг оновчтой болгохын тулд аж үйлдвэрийн шинэчлэлийн хурдыг хурдасгаж, стандартын шаардлага хангасан сүүний фермүүд болон сүүн бүтээгдэхүүн боловсруулах ухаалаг үйлдвэрүүдийг барьж байгуулсан байна. Энэ нь Хятадын хэмжээний сүүний нэгдсэн үйлдвэрийн төслийн бүтээн байгуулалтын ажилд хувь нэмэр оруулсан явдал төдийгүй дэлхийн жишигт нийцсэн өндөр зэрэглэлийн сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн баазыг байгуулахад ч чухал ач холбогдол үзүүлсэн юм.
Төлөвлөлтийг оновчтой болгох, бүтцийг өөрчлөх зэрэг ажил олон удаа явагдаж, Өвөр Монгол үйлдвэрлэлийн хүчний төлөвлөлтийг оновчтой болгох замаар орчин үеийн аж үйлдвэрийн системийг байгуулах ажлыг ахиулсан байна.
2021 онд ӨМӨЗО-д стратегийн ач холбогдолтой шинээр гарч ирж буй аж үйлдвэрийн нэмүү өртөг өнгөрсөн оны мөн үеэс 10.4 хувь, өндөр технологийн үйлдвэрлэлийн нэмүү өртөг өнгөрсөн оны мөн үеэс 20.2 хувь, өндөр технологийн салбарын нэмүү өртөг өнгөрсөн оны мөн үеэс 20.2 хувь өсөж,өндөр технологийн үйлдвэрүүдийн нэмүү өртөг өнгөрсөн оны мөн үеэс 22.4 хувь өссөн байна.
2021 онд ӨМӨЗО-д аж үйлдвэрийн ногоон болон нүүрстөрөгч бага ялгаруулалтын өөрчлөлтийг эрчимжүүлж, төлөвлөсөн хэмжээнээс давсан үйлдвэрүүдийн эрчим хүчний иж бүрэн хэрэглээ өнгөрсөн оны мөн үеэс 2.8 хувь буурч, эрчим хүчний ашиглалтын үр ашиг үргэлжлэн дээшилжээ.
2021 онд бүх бүс нутгийн үйлчилгээний салбар тогтворжин сайжирч, үндэсний хэмжээний шөнийн соёл, аялал жуулчлалын хэрэглээний 3 кластер, 9 үндэсний хөдөө тосгоны аялал жуулчлалын тосгоныг байгуулж,Бугат хот нь нэн ч Хятадын соёл, аялал жуулчлалын хэрэглээний туршилтын хот болон сонгогдсон байна.
2021 он гэхэд Өвөр Монголд 4.6 сая мү өндөр стандартын тариалангийн талбай шинээр нэмэгдэж, үр тарианы үйлдвэрлэл арван найман жил дараалан элбэг ургац авч , мал аж ахуйн үйлдвэрлэл арван долоон жил дараалан тогтвортой хөгжлөө олсон байна.
Он жилүүд өнгөрөн одсоор бид хүсэл мөрөөдлөөр дүүрэн 2022 ондоо угтлаа.
Шинэ онд Өвөр Монгол хэрхэн орчин үеийн аж үйлдвэрийн тогтолцооны бүтээн байгуулалтыг түргэтгэж, үйлдвэрлэлийн хүчний төлөвлөлтийг оновчтой болгож, эдийн засгийн өндөр чанартай хөгжлийг ахиулах вэ? Өвөр Монгол аж үйлдвэрээ тогтворжуулж, хэлхээ холбоогоо бэхжүүлж, эрч хүчээ нэмэгдүүлж, эдийн засгийн өндөр чанартай хөгжлийг бататгана.
Үндэсний эрчим хүчний аюулгүй байдал, хүнсний аюулгүй байдал, аж үйлдвэрийн аюулгүй байдал, экологийн аюулгүй байдлыг илүү сайн баталгаажуулахад анхаарч, “хоёр бааз”-ын бүтээн байгуулалтыг анхааралтай хөгжүүлж, чанарыг сайжруулах ажлыг гүнзгийрүүлэн хийж, хөдөө аж ахуй, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн боловсруулах ногоон байгууламжийг бий болгоход анхаарч, шинэ эрчим хүч, шинэ материал, шинэ химийн бодис, тоног төхөөрөмж үйлдвэрлэл, био анагаах ухаан, дижитал эдийн засаг, орчин үеийн үйлчилгээний салбар зэрэг орчин үеийн аж үйлдвэрийн кластерууд нь аж үйлдвэрийн бүтцийг оновчтой болгох, шинэчлэх ажлыг удирдан чиглүүлж, 12 гол үйлдвэрлэлийн сүлжээг анхлан бий болгоно.
Стратегийн байр суурийг баримталж, илүү чанартай, илүү үр ашигтай, илүү тогтвортой, аюулгүй хөгжлийг биелүүлэхээр чармайж, Өвөр Монгол орчин үеийн аж үйлдвэрийн тогтолцооны бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх шинэ эхлэлийг нэгэнт тавьсан гэж хэлж болно.
