
Ногоон өнгө бол Өвөр Монголын үндсэн өнгө, үнэ цэн, экологи нь Өвөр Монголын хариуцлага нөөц хүч. ӨМӨЗО-ы нийт үндэстнүүдийн ард түмэн хүсэл найдлагыг чанд санаж, ногоон өнгийг эрхэмлэн, экологийн хүрээлэн буй орчныг хамгаалах ажлыг эрчимтэй хэрэгжүүлж, экологийн соёлын бүтээн байгуулалтын түвшинг тасралтгүй дээшлүүлэн, Хятадын хойд бүс нутгийн экологийн аюулгүй байдлын чухал халхавчийг бий болгох эрхэм зорилгын төлөө зүтгэсэн юм.
Өвөр Монгол орон түүхэн шинэ гараан дээр зогсон, дарга Ши Жиньпиний удирдсан чиглэлийг мөрдөж, тодорхой зорилттой, тогтвортойгоор экологийг тэргүүнд тавих, ногоон хөгжлийн замаар тууштай урагшилна.
Экологийн газрын зураг дээр Өвөр Монголыг дараах байдлаар тодорхойлж болно. "Гурван хойд"-ыг сундлан, найман мужтай хөршлөн, өвс бэлчээр халиуран найгаж, аглаг ой тайга ногоорч, гол мөрөн сүлжилдэн, нуур бүрд од мичид шиг түгсэн Хятадын хойд бүсийн хамгийн том газар нутагтай, төрөл зүйл хамгийн бүрэн бүтэн экологийн функциональ бүс юм.
Экологийн байршлын хувьд Өвөр Монголыг "Зүүн хойд ой шугуйн халхавч", "Хойд бүсийн элсийг сэргийлэх халхавч", хойд бүс нутгийн "усны цамхаг", "ойн сүлжээ", мөн гурван хойд бүс нутаг цаашлаад Хятад улсын хэмжээнд "Элсний хана" ба " Нүүрстөрөгчийн сан" гэж тодорхойлж болох аж.
Өндөр сүрлэг уул нурууд зургийн юм шиг үзэсгэлэнтэй, мяралзан долгиолох гол мөрөн нь сэтгэл татам бахархалтай. Өвөр Монголын нийт үндэстнүүдийн албан хаагч, ард түмэн хүсэл найдлагыг чанд санаж, "Нийтээрээ нэг шатрын хөлөг" мэт экологийн соёлын бүтээн байгуулалтад эрчимтэй ахиц дэвшил гаргаж, экологийг тэргүүн чиглэл болгон, ногоон хөгжлийн шинэ замаар тууштай замнаж байна.
Өнгөрсөн он жилүүдэд элсэн манхан далай гэгдсэн Муу-Усны цөл өдгөө зун болох болгонд номин ногооноор хучигдаж, эрч хүч, амь амьдралын сайн сайхнаар бялхана.
Нэг хэсэгтээ нэлээд цөлжсөн Хөлөнбуйрын талд Хадлан бэлчээр халиуран, тарган сүрэг тайван бэлчиж, ногоон дээлээрээ гоёно.
Өмнө нь нүүдэл элс ихтэй байсан Аухан хошуу Хятадын стандарт зэрэглэлийн ойн аж ахуйн шинжлэх ухаан, технологийн жагсаалт жишиг хошуугаар бүртгэгдэж, Хятадын дахин нөхөн сэргээсэн үзэсгэлэнт уулс, гол мөрөнтэй дэвшилтэт хошуу болсон юм.
Байгаль орчныг үрэгдүүлж эдийн засгаа хөгжүүлэх ёсгүй. Ногоон эко данс тооцоо бол хамгийн ашигтай, урт хугацааны хөгжлийн данс тооцоо юм. Эх байгалийн хувийн жинг ойлгосны дараа Өвөр Монголын нийт үндэстнүүдийн ард түмэн "ногоон" байлгахыг чанд баримталж, шинэ замаар урагшилсан юм.
- Улаансухай нуурын экологийн цогц менежмент нь урт хугацааны системчилсэн төсөл бөгөөд уул, гол, ой, тал хээр, нуур, өвс ургамал, элсний цогц менежментийг уялдуулж, экосистемийн дотоод механизмыг гүнзгий судлан, байгалийн хуулийг хүндэтгэж, цогц бодлогод анхаарлаа төвлөрүүлэн, засаглалын зорилтыг тодорхой болгож, ажлын хүчин чармайлтаа нэмэгдүүлэн, цаашид илүү өгөөжтэй үр дүнд хүрэхийн тулд шаргуу ажиллах хэрэгтэй. Экологийн усыг нөхөн сэргээх төслүүдийг эрчимтэй сайжруулан, усны эргэлтийг дэмжихийн зэрэгцээ усны экологийг сайжруулах ёстой. Экологийн цогц менежментийг дэмжих ажлыг орчин үеийн хөдөө аж ахуйн хөгжилтэй уялдуулан, хөдөө аж ахуйн цэгийн бус эх үүсвэрийн бохирдлыг хянахын тулд шаргуу ажиллаж, эх үүсвэрээс гарч буй бохирдуулагч бодисын ялгаруулалтыг бууруулах, хянах шаардлагатай байна гэж ХКН-ын ӨМӨЗО-ны хорооны нарийн бичгийн дарга Шы Тайфэн 03 дугаар сарын 16-наас 17-ны өдрийг хүртэл Баяннуур хотод ажиллах үеэр онцолсон байна.
Өвөр Монголын 1.18 сая км.кв нутаг дэвсгэрийг нүд бэлчээн харахад бүх үндэстнүүдийн албан хаагч, ард түмэн "ногоон" хүчийг хуримтлуулан, Хятадын хойд бүсийн экологийн аюулгүй байдлын чухал халхавчийг бий болгох эрхэм зорилгоо хэрэгжүүлж байна.
- Уул ус, ой мод, нуур бүрд, өвс бэлчээр, цөлийг системтэй нөхөн сэргээх ажлыг нэгдсэн журмаар төлөвлөж, улсын чухал төслийг хэрэгжүүлэн, Далан хар уулын экологийн нөхөн сэргээлт болон чухал бүсийн ногоожуулалтыг эрчимжүүлэн, "Шоргоолжийн ой" нийтийн халамжийн ойжуулалтыг сайжруулна.
- Ой, өвс ургамлыг шинжлэх ухааны үзэл баримтлалтайгаар тохируулан, усжуулалт, өвс ургамлын ургалтыг зохицуулж, уугуул модны төрөл зүйл, суулгацыг сайжруулах, өвсний төрлийг сайжруулах аргыг ашиглан, бага нягтралтай ойжуулалтыг судална.
- Дамжин өнгөрөх нүүдлийн шувуудыг хамгаалах зэрэг цуврал арга хэмжээ авч, өвчин эмгэгийг арилгах, эмх замбараагүй байдлыг таслан зогсоож, ой, тал хээр, нуга газар болон зэрлэг ан амьтан, ургамлын нөөцийг сүйтгэсэн хууль бус үйлдэлд хуулийн хариуцлага тооцно.
Хамгаалахаас нөхөн сэргээх, тогтолцооноос практикт хүртэл, Өвөр Монгол экологийн хариуцлагыг нуруун дээрээ үүрч, хэрэгжүүлж, эх орныхоо хойд бүсийн түмэн газрын ногоон хэрмийг барихаар хичээн ажиллаж байна.
10 мянга гаруй акр талбай бэлчээр нутгаа "амраав"
Бас нэгэн жилийн хаврын өглөө. Шилийн хотын Баянбулаг сумын Баянхараат багийн малчин Цэцэнтийнх 10 мянган акр талбай бэлчээр нутгаа "амруулах"-аар төлөвлөж байлаа.
Цэцэнтийнхэн нутаг бэлчээр "амруулах" тэтгэмжид хамрагдаад дөрөв дэх жилтэйгээ золгож байна. Шилийнголын малчдын хавар нутаг бэлчээрийг "амруулах" бодлого зохицуулалтыг нийтээрээ хүлээн зөвшөөрч, ухамсартайгаар хэрэгжүүлж ирсэн.
- Миний бодлоор хаврын улиралд өвс бэлчээр дөнгөж цухуйж байгаа болохоор нутаг бэлчээрийг амраах бодлогыг хэрэгжүүлэх нь нутаг бэлчээрийг хамгаалахад их тустай гэж Цэцэнт ярилаа.
Хавар өвс ургамал цухуйх үеэр мал бэлчээрлэхийг хориглох, газар тариалангийн бүс нутагт бэлчээрлүүлэхгүй байх, цөлийн бүс нутагт бог мал бэлчээрлэхийг хориглох зэрэг арга хэмжээг дараалан хэрэгжүүлж байгаа нь Шилийнгол аймгийн дүрмийн хүчийг ашиглан экологийн соёлын суурийн амьд практикийг бий болгож байна.
Шилийнгол аймаг сүүлийн жилүүдэд Өвөр Монголын хэмжээнд удирдах боловсон хүчний экологи, орчныг хамгаалах эрх мэдлийг үнэлэх тогтолцоог бий болгож, удирдлагын үүрэг хариуцлагыг бүрэн хэрэгжүүлж, ой мод, бэлчээр нутгийн экологийг хамгаалах төрөл бүрийн арга хэмжээг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж байна. Экологийн функциональ бүс, эмзэг бүс, хэврэг бүс, биологийн олон янз байдлыг хамгаалах тэргүүлэх чиглэлд анхаарлаа тавьж, тус аймгийн хэмжээнд нутаг бэлчээрийн 62.35 хувийг экологийн хамгаалалтын улаан шугамд багтааж, хатуу хамгаалалтыг хэрэгжүүлж байна.
БНХАУ-ын 2020 оны "Хоёр чуулган" өндөрлөсний дараа Шилийнгол аймаг нутаг бэлчээрийн экологийн хамгаалалт, бүтээн байгуулалтыг улам бэхжүүлэх арга хэмжээг нарийвчлан судалж боловсруулав. Бэлчээрийн нээлттэй газарт шинээр уурхай хөгжүүлэх төсөл хэрэгжүүлэхгүй, бэлчээрийн гол хэсэгт салхины эрчим хүч, нарны эрчим хүч үйлдвэрлэх төслүүдийг хэрэгжүүлэхгүйгээр шийдэж, экологийн хамгаалалт, эдийн засгийн хөгжлийг бүхэлд нь дэмжиж, экологийн орчинд улам бүр чангарч буй дарамтыг үндсээр нь бууруулж, уялдаа холбоотой, тогтвортой хөгжлийг ахиулахаар чармайж байна.
Хаврын эхээр Зүүн Үзэмчин хошууны Богд ууланд гарч алсыг харахад нарсан мод уулсыг дэрлэн ханаран харагдах нь хаврын хэмнэлийг эрхгүй төрүүлнэ.
- Богд уулын экологийн хамгаалалтын төслийг 2012 онд хэрэгжүүлж эхэлснээс хойш таван жилийн хугацаанд 20.59 мянган га хиймэл ойжуулалт хийж дуусгаснаар Богд уулыг нөхөн сэргээсэн. Хойшид менежмент, хамгааллын ажлыг улам бүр нэмэгдүүлж, цэнгэг ус, ногоон тал, цэвэр агаар, биологийн олон янз байдлын зорилтод хүрэхээр чармайж байна гэж Богд уулын ойн аж ахуйн хариуцлагатай хүн хэллээ.
Улгай голын эх үүсвэр дээр байгуулагдсан Богд уулын экологийг хамгаалах төсөл нь Шилийнгол аймгийн экологийн нөхөн сэргээлт, засаглалыг бэхжүүлж, экологийг хамгаалах гол төслүүдийг тууштай ахиулах дүр зураг юм.
Сүүлийн жилүүдэд Шилийнгол аймаг байгалийн нөхөн сэргээлт ба инженерийн менежментийг уялдуулахыг баримталж, ургамлын ургалтын байгалийн хуулийг дагаж мөрдөн, орон нутгийн нөхцөлд тохируулан арга хэмжээ авч, ангиллын дагуу бодлого хэрэгжүүлж, ноцтой цөлжсөн бэлчээрийн талбайн менежментэд анхаарлаа хандуулав. Улмаар дунд, бага зэрэг цөлжсөн бэлчээрийн бүсийг урьдчилан сэргийлж, цөлжсөн бэлчээрийг шинжлэх ухааны үзэл баримтлалтайгаар нөхөн сэргээснээр бэлчээрийн экологийн менежмент гайхалтай үр дүнд хүрч, тал нутгийн экологийн чадавх сайжирсан байна.
Өнөөгийн байдлаар Шилийнгол аймгийн өвс ургамлын бүрхэвч 20 жилийн өмнөхтэй харьцуулахад 16 хувиар өсч, дунджаар 46.78 хувийг эзэлж байна. Мөн өвсний бүлгийн бүтэц сайжрах хандлага ажиглагдаж, бэлчээрийн ургац мэдэгдэхүйц сайжран, нэг акр талбайгаас хадлангийн дундаж ургац 60 килограммд хүрч, 20 жилийн өмнөхтэй харьцуулахад энэ нь 50 орчим хувиар нэмэгдэж, бэлчээрийн цөлжилтийн доройтол нь "Бүрэн хязгаарлалт, хэсэгчилсэн сайжруулалт"-ыг харуулсан байна.
Ногооныг хөгжлийн хамгийн бахархалтай өнгө болгох нь
- Жил бүрийн 03 дугаар сараас эхлэн бид хагас жилийн хугацаатай ажиглалтын ажлаа эхлүүлж, өндөр хүчин чадалтай телескоп ашиглан өдөр бүр гал түймрийг хянадаг гэж Сүн Юйфэн хэллээ. Тэрээр Хянган аймгийн Рашаан хотын Ойн аж ахуйн товчооны 1539 метрийн өндөрт байрлах Сангуаншань уулын ажиглалтын цамхагт ажилладаг. Өдөр бүр өглөө 06:00 цагт ажилдаа гардаг. Дотуур холбооны станцынхаа цэнэгийг шалгаж дуусаад цамхагт гарч ажиглалт хийж эхэлдэг. Сүүлийн өдрүүдэд галын эрсдэл өндөртэй байгаа бөгөөд 24 цагийн турш тасралтгүй эргүүл ажиглалт хийх шаардлагатай байна. Сүн Юйфэн гурван эриний хоолоо цамхаг дээр шийддэг. Гал түймэр гарсан тохиолдолд тэрээр төв байрандаа аль болох богино хугацаанд мэдээлэл дамжуулдаг.
"Тэнгэрт хиймэл дагуул, уулын орой дээр ажиглалтын цамхаг, газар дээр байгаль хамгаалагчид бий." Одоогийн байдлаар гал түймэр, хортон шавжнаас урьдчилан сэргийлэх зорилгоор хууль бусаар мод бэлтгэл, ан агнахыг хатуу хориглож, Рашааны ойн бүсэд 1700 гаруй ой хамгаалагч байх ба сүлжээний менежментийг бүрдүүлж, энэхүү ногоон бүсийг өдөр шөнөгүй чандлан хамгаалж байна.
Уул бараадан барьсан рашаан усаараа алдартай, ой модоороо хөршилсөн цэцэглэн хөгжиж буй Рашаан хотын хувьд ногоон өнгө эндхийн хамгийн үзэсгэлэнтэй үндсэн өнгө юм.
Рашаан хот сүүлийн жилүүдэд "Хятадын экологийн соёлын бүтээн байгуулалтын жишиг хот", " 'Цэнгэг ус, хөхөмдөг уулс нь алт мөнгөн уул' практик инновацийн бааз" гэсэн хоёр алтан илэрхийллийг хүртсэн. "Хятадын цаг уурын экологийн хот", "Хятадын байгалийн хүчилтөрөгчийн сан"," Мөс цасны аялал жуулчлалын шилдэг арван шянь", "Хятадын конвенц, үзэсгэлэнгийн салбарын алтан панда шагнал" зэрэг шагналуудыг удаа дараалан хүртэж, ногоон, өндөр чанартай хөгжлийн шинэ эрч хүчийг хуримтлуулав.
Рашаан хот дараагийн шатанд цэлмэг тэнгэр, цэнгэг ус, цэвэр газар шорооны хамгаалалтын үр дүнг улам бүр бататгаж, экологийг хамгаалах, нөхөн сэргээх томоохон төслүүдийг хэрэгжүүлж, газар нутгийг ногооруулах ажлыг өрнүүлсэн. Улмаар 30 мянган акр талбай ойн арчилгаа хийж, уулыг хааж 10 мянган акр талбай ойжуулалт хийн, 10 мянган акр талбай цөлжсөн ойг нөхөн сэргээх ажлыг гүйцэтгэж, "Гурван хойд бүс"-ийн хамгаалалтын ойг 1000 акр талбайгаар нэмж, 70 мянган акр талбай хөрсний элэгдэлд өртсөн талбайг нөхөн сэргээнэ. Талбайн нөхөн сэргээлт, менежментийг гүнзгий хэрэгжүүлнэ. "Интернэт + Боомтын дурсгалын ой"-н баазыг байгуулан төгөлдөржүүлнэ. Гол (нуур)-ын ерөнхий систем, ойн анхан шатны тогтолцоог бүрэн хэрэгжүүлж, ой, усыг хамгаалах системийг үе шаттайгаар сайжруулна. Галын аюулаас урьдчилан сэргийлэх хяналтын цэг, ерөнхий сургалтын талбай, үзэсгэлэнт газрын гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх зэрэг төслүүдийг хэрэгжүүлнэ. Ой модыг сүйтгэх, ан агнах гэх зэрэг хууль бус, гэмт хэргийн шинжтэй үйл ажиллагаатай тууштай тэмцэнэ. Байгалийн нөөц газрын экологийн хамгаалалтыг бэхжүүлж, шинэ үеийн Доплер радар төслийн бүтээн байгуулалтыг түргэсгэн, зээр болон бусад зэрлэг ан амьтдын гарцыг нээх, байгалийн бүсийн дархан цаазат газрыг тогтооно.
- Мөн бид ногоон хөгжлийн арга хэлбэрийг сайжруулж, “Цэнгэг ус, хөх уулс бол алт мөнгөн уул" инновацийн практик танхимыг барьж, олон сувгаар экологийн соёлыг сурталчлан, ногоон үзэл баримтлалыг түгээн дэлгэрүүлж, хотын иргэдийг энгийн зохицолтой, ногоон бага нүүрстөрөгчийн амьдралын хэлбэрт чиглүүлнэ. “Цэнгэг ус, хөх уулс бол алт мөнгөн уул" үзэл баримтлалыг үргэлжлэн практикаар хэрэгжүүлж, "Ногоон ашиг тус"-ыг илүү бий болгож, ногоон хөгжлийн хамгийн бахархалтай өнгө болгоно гэж Рашаан хотын даргын үүрэг гүйцэтгэгч Ван Шяохуань хэлэв.
"Ногоон өсөлт"-өөс "илүү үзэсгэлэнтэй", "үндэс суурийг хамгаалах"-аас "хүчтэй хамгаалалт", "экологийг хамгаалах"-аас "чинээлэг болохыг эрэлхийлэх" хүртэл Өвөр Монгол орон нэн түрүүнд хэрэгжүүлэн, Хятад улс цаашлаад дэлхий нийтийн экологийн соёлын бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулан, "14 дүгээр 5 жилийн төлөвлөгөө"-ний хугацаанд экологийн соёлын бүтээн байгуулалтын шинэ аяныг бүх талаар эхлүүлж байна.
- Экологийн соёлыг бүтээн байгуулахад томоохон ахиц дэвшил гарсан. Экологийн соёлын тогтолцоог тасралтгүй сайжруулж, Улсын газар шорооны орон зайг хөгжүүлэх, хамгаалах хэв маягийг ихээхэн оновчтой болгож, экологийн орчны доройтлын зурвас, цэг, блокуудад үр дүнтэй менежмент хийх. Үйлдвэрлэл, амьдралын хэв маягийн ногоон өөрчлөлт гайхалтай үр дүнд хүрч, эрчим хүч, нөөцийг хуваарилах нь илүү оновчтой болж, ашиглалтын үр ашиг эрс сайжирч, эрчим хүч хэмнэх, бохирдлыг бууруулах ажлыг үргэлжлүүлэн нэмэгдүүлж, гол бохирдуулагч бодисын ялгаруулалтыг үргэлжлүүлэн бууруулах. Хот суурингийн хүн ам суурьших орчин улам бүр сайжирч, экосистемийн чанар, тогтвортой байдал үр дүнтэй сайжирч, экологийн өндөр чанартай бүтээгдэхүүний хангамж хүчин чадал, өртөг нь нэмэгдэж, Хятадын хойд бүс нутгийн экологийн аюулгүй байдлын чухал халхавчийг улам эрчимтэй бэхжүүлж байна гэж "Улс ардын эдийн засаг, нийгмийн хөгжлийн 14 дэх 5 жилийн төлөвлөгөө, 2035 оны урт хугацааны зорилтын тухай ХКН-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны намын хорооны санал"-д тодорхойлсон байна.
Өндөр түвшний төлөвлөлт, өндөр цэгийн зохион байгуулалт, дэвшилтэт ойлголт, ухаалаг шийдвэр нь Өвөр Монголын экологийн соёлын бүтээн байгуулалтыг ахиулах эрчимтэй шийдвэрийг агуулдаг.
Экологийн аюулгүй байдлын хэв байдлыг ерөнхийд нь сайжруулах. Ерөнхий төлөвлөлт, нэгдсэн нөхөн сэргээлтийн шинэ арга хэмжээнүүд нь тал нутаг, ой, гол нуур, нуга газар, цөл зэргийг цогцоор нь хамгаалж, системтэйгээр нөхөн сэргээх болно.
Бохирдлоос урьдчилан сэргийлэх, хянах арга хэмжээг улам гүнзгийрүүлэх. Довтолгооны хүч чадал, цар хүрээ улам эрчимтэй болж, цэлмэг тэнгэр, цэнгэг ус, цэвэр газар шороог үр дүнтэй хамгаалахыг улам нэг алхам бэхжүүлнэ.
Өндөр чанартай, өндөр үр ашигтай нөөц баялгийг нээн ашиглах. Нөөц баялгийг нээн хөгжүүлэх хил хязгаар, доод шугамыг тодорхойлон тогтоосноор нөөц баялгийг хэмнэх, эрчимтэй ашиглах, дахин боловсруулах шинэ эрин үеийг бүх талаар нээх болно.
Өвөр Монгол орон нээн хөгжүүлэх, үргэлжлүүлэх, шинэчлэх зэргийг бүгдийг уялдуулан ногоон өнгийг үндсэн өнгө болгосон бор зургийг бүтээж, Хятадын хойд бүс нутгийн экологийн аюулгүй байдлын халхавчийг бэхжүүлэх аян замдаа эрчимтэй урагшилсаар байна.
