
“Хоёр хурал” нь БНДАУ-ын “Ардын Төлөөлөгчийн Их Хурал” ба “Улс Төрийн Зөвлөлдөх Зөвлөл”-ийн хурал болно. ”Хоёр хурал”-ын гишүүд, төлөөлөгчидийг 5 жилд нэг удаа сонгож, жил болгоны 3-р сард өнгөрсөн нэг жилийн ажлаа дүгнэж, ирэх нэг жилийн ажлаа төлөвлөн хуралддаг байна. Дундад улсын үндсэн хуулын дагуу ”Хоёр хурал” нь иргэдийн санал санаачилга, үзэл бодол, хүсэл мөрөөдлийг Намын Төв Хороонд илэрхийлдэг байна. ”Хоёр хурал”-ын төлөөлөгч нь өргөн олон иргэдийн ашиг тусыг төлөөлж, иргэдийн үзэл санаа, шаардлагыг дэвшүүлнэ. Орон нутгийн “Хоёр хурал” нь эхлэн хуралдаж, улсын “Хоёр хурал”-д оролцох төлөөлөгч гишүүдийг сонгоно. Аймгаас төв хүртэл буюу бүх газрын улс төрийн зөвлөгөө болон Ардын Төлөөлөгчийн Бүгд Хурал хуралдах хугацаа нь үндсэндээ хамт хуралдах учир бүх улсын буюу аймаг хот, ӨЗО-нд “Хоёр хурал” хэмээн нэрлэдэг.
Дундад улсын АТИХ (Ардын Төлөөлөгчдийн Их Хурал) нь үндэстний хамгийн том удирдах байгууллага ба АТИХ-ын тогтолцоо нь ард түмний эрх ашгийг батлах улс төрийн үндсэн тогтолцоо юм. Дундад улсад ард түмэн ардчиллаар дамжин өөрийн төлөөлөгчөө сонгодог, үүнээс АТИХ бий болж, үндэстний эрх ашгийн хүчин чадлыг төвлөрүүлэн хэрэгжүүлдэг.
Үндсэн хуулийн заалтын дагуу Дундад улсад АТИХ нь хамгийн бүрэн эрхтэй, хамгийн өндөр байр суурьтай юм. Дундад улсын ардын УТЗЗ (Улс Төрийн Зөвлөлдөх Зөвлөлгөө)-ний хурал нь голдуу улс төрийн зөвлөлдөх, ардчилсан хяналт тавих үйл ажиллагааг гүйцэтгэдэг ба УТЗЗ-д оролцогч бүх намууд, бүх үндэстний салбаруудын хүмүүсийг зохион байгуулж УТЗЗ-д оролцуулна. Ардын УТЗЗ нь бүх улсын зөвлөл, байнгын хорооны зөвлөл, 9 тусгай зөвлөл байгуулж, орон нутгаар УТЗЗ-ний орон нутгийн зөвлөл байгуулсан байна. Уг зөвлөлийн гишүүд нь мөн 5 жилд нэг удаа сонгогдож, жилд нэг удаа бүгд хурал хуралдуулдаг. АТИХ нь голдуу засгийн газрын ажлын тайлан болон төсвийн тооцооны тайланг хянан шалгаж, засгийн газрын ажилтнуудын бүрэлдэхүүнийг тогтоодог. УТЗЗ нь намд болон засгийн газарт ашиг тустай санал зөвлөмжүүд өгдөг.
Орон нутгийн “Хоёр хурал” нь орон нутгийн(аймаг, хот, шянь) АТИХ ба УТЗЗ хурал юм. Таван жилд нэг удаа сонгож, жил болгон оны эхэнд хуралдах болно. Улсын “Хоёр хурал” ба орон нутгийн “Хоёр хурал”-д оролцох төлөөлөгчийг сонгох арга хэлбэр нь өөр өөр байдаг. АТИХ-аар орон нутгийн ардын төлөөлөгч нь ардчлалаар сонгох бол улсын ардын төлөөлөгч нь орон нутгийн бүх зэрэглэлийн төлөөлөгчид сонгож шийддэг. Хуулийн дагуу улс төрийн эрхтэй 18 нас хүрсэн иргэн сонгуульд оролцох буюу сонгох эрхтэй байдаг ажээ.
