Барга нутагт төлийн дуу цангинаж эхэллээ
2015-03-05 15:47
Шинэ Барга баруун хошууны Хэрлэн сумын Эрхэт багийн малчин Зандраа олон жилийн сайн малчин. 2015 он гарангуут тэднийх зуршил ёсоор өвлийн төлөө тосож эхэлсэн.

Тэднийхэн 200 гаруй төллөх бог малаас 100 гаруй төл тосож, төлийн ажил 100 хувьд хүрчээ. Мөн Хэрлэн сумын Хэрлэн багийн малчин Баяннамар ч төл тосох ажилд бэлтгэн өвс тэжээлээ нөөцөлж, хашаа хороогоо засаж шинэтгэж бэлтгэлтэй ажилдаа орсон.
Малчин Баяннамар: Энэ жил гамшиг зудгүй дулаан сайхан өвөл болж байна. Хэрлэн сумын засгийн газраас малчдаа хашаа саравч барьж өгөн, өвс тэжээлээ бүрэн нөөцлөв. Энэ жил тус сумын хорин хэдэн малжин айл өвлийн төлөө тосож байгаа гэнэ. 2 сарын сүүлч болоход төл тосох ажил дуусаж, бүх сумандаа 2000 гаруй өвлийн төл тосон аж.
Зохиогч: Бадмаа, Үй Гуань,Цэнгэл, Сурнаа
Найруулагч: М.Банди
Эх сурвалж : Дундад, Монголын найрамдлын сүлжээ
Дэлгэрэнгүй үзэх
