
Дундад, Монгол хоёр улсын залуучуудын нөхөрсөг харилцааг бэхжүүлж, Өвөр Монгол болон Монгол Улс хоорондын олон салбарын хамтын ажиллагааг ахиулах зорилго тавин, Монгол Улсын ардчилсан намын залуучуудын холбооны ерөнхийлөгч Б.Баттүшигээр ахлуулсан Ардчилсан залуучуудын холбооны 30 төлөөлөгч 5 дугаар сарын 12-15 өдрүүдэд Өвөр Монголд айлчлав.
5 дугаар сарын 13-нд Монгол Улсын залуучуудын төлөөлөгчид Өвөр Монголын залуучуудын холбооны төлөөлөгчидтэй уулзалт хийв. Уулзалтад хоёр талын залуучуудын хамтын ажиллагааг хөгжүүлэх санал бодлоо ярилцаж, хамтын ойлголцолд хүрч, "Дундад улсын ӨМӨЗО болон Монгол Улсын Ардчилсан залуучуудын холбоо хоорондын нөхөрсөг харилцааг хөгжүүлэх тухай санамж бичиг"-т гарын үсэг зурав. Айлчлалын үеэр Хөххотын Үндэсний Туршилтын Бага Сургууль, И Ли сүү сүүн бүтээгдэхүүний групптэй танилцав.
