solongonews
“Амьдралын мод” дугуйн аялал
2014-09-26 15:05
Монгол улсаас БНХАУ-ын Хөх хотод суугаа Ерөнхий Консулын Газар, ӨМ дахь Монгол Иргэдийн Нийгэмлэг, Өвөр Монгол дахь Монгол Оюутны Холбооноос хамтран зохион байгуулсан ”Амьдралын мод” нэртэй монголын оюутнуудын дугуйн аялалын арга хэмжээ 5-р сарын 11-нд Хөх хотод боллоо.

Монгол улсаас БНХАУ-ын Хөх хотод суугаа Ерөнхий Консулын Газар, ӨМ дахь Монгол Иргэдийн Нийгэмлэг, Өвөр Монгол дахь Монгол Оюутны Холбооноос хамтран зохион байгуулсан "Амьдралын мод" нэртэй монголын оюутнуудын дугуйн аялалын арга хэмжээ 5-р сарын 11-нд Хөх хотод боллоо.

Аялалд Өвөрмонголын Хөх хотод ажиллаж, сурч, амьдарч буй 120 гаруй монгол улсын иргэд оролцож, байгаль орчинд ээлтэй, эрүүл мэндэд тустай тээврийн хэрэгсэл болох унадаг дугуйгаар Хөх хотын Чингисийн хөшөөний өргөн чөлөөнөөс аялалын гараагаа эхлүүлээд их үдэд Хөх хотын хойд хэсэг болох Даланхар уулын хормойд Холын Гуу тосгоны мод үржүүлгийн газраар аялан алжаал тайлах зуураа, олон нийтэд сайн үйлсийг уриалан мод тарив.

Хөх хотод байгаа Монгол улсын оюутан залуус болон бусад хүмүүсийн чөлөөт цагаа эрүүл агаарт зөв боловсон өнгөрүүлэх, эх дэлхийгээ хайрлан хамгаалах, оролцогч хүн бүрийг өөрсдийн тарьсан амьдралын модтой болгоход энэхүү аялалын зорилго оршиж байгаа юм.
 

 

Дашрамд дурьдахад, энэхүү эко аялалыг хоёр дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулж байгаа бөгөөд өмнөх онд “Эх дэлхийгээ дээдэлье, эрүүл мэндээ дэмжье” уриан дор явагдсан бол энэ жил цар хүрээгээ улам тэлж, Монгол, Хятад хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 65, Найрсаг харилцааны 20 жилийн ойн баяр тохиож байгаатай холбогдуулан “Амьдралын мод” нэгдсэн арга хэмжээ болон зохиогдлоо.
 

Эх сурвалж :
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл