solongonews
Өвөр Монголын монгол сонин сүлжээний холбооноос хэвлэл мэдээллийн хөгжлийг ахиулах сургалт явуулав
2015-07-07 15:37
Өвөр Монголын сонин сүлжээний холбооны гишүүн, бүрэлдэхүүн байгууллага нэгжийн 60 гаруй сурвалжлагч найруулагч оролцсон байна.

Өвөр Монголын монгол сонин сүлжээний холбооныхон 6 дугаар сарын 29-ээс 7 дугаар сарын 4-ний өдрүүдэд  Хөххотод хэвлэл мэдээллийн нэгдэл, хөгжлийг ахиулах сургалт зохион байгуулав. 

Тус сургалтад Өвөр Монголын сонин сүлжээний холбооны гишүүн, бүрэлдэхүүн байгууллага нэгжийн 60 гаруй сурвалжлагч, найруулагч оролцсон байна. Өвөр Монголын хэвлэл мэдээллийн хүндэт эрдэмтэн, мэргэжилтэн, их дээд сургуулиудын хэвлэл мэдээллийн мэргэжлийн багш нар шинэ хэвлэл мэдээллийн хэрэгслийн хөгжлийн чиг хандлага, монгол хэвлэл мэдээллийн түүхэн хөгжил болон видео бичлэг хийх арга технологи, Microfilm хийх, гэрэл зураг авах, уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгслээс шинэ хэвлэл мэдээллийн хэрэгсэл рүү шилжихэд тулгарч байгаа саад бэрхшээлийг хэрхэн даван туулах талаар сургалт, лекц зохион байгуулав.

Найруулагч: Т.Буянхишиг
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл