Урин хаврыг уяраасан төлийн дуу
2015-03-07 13:29
Хаврын урь орж, түмэн бодис амилан өнгө нэмэхэд, торнин өсөж бойжиж буй төл малын дуу хөдөө нутагт хаврын уянга хөглөнө.


Мал сүрэг нь мэнд өвөлжиж, хөөрхөн төлүүд нь торнин бойжих нь малчдын хувьд хамгийн баяр жаргалтай явдал. Мөн бүтэн жилийн хатуу хөдөлмөрийнх нь ач хариу юм. Эхийн сүүндээ цадаж эрхлэн тоглох хөөрхөн хурганууд, хороо дүүрэн хургаа харсан эзэн хүний омогшил, хонь хурга нийлэх үеийн хоорын эгшиглэн шиг төлийн дуу… Хөхөгчин хонин жилийн урин хавар, цагаан сар, хөөрхөн хургануудтай хамт саатжээ.





Найруулагч: Улаанаа
Эх сурвалж : www.mgyxw.com
Дэлгэрэнгүй үзэх
