solongonews
“Хятад-Монголын найрамдлын ой”-д зориулсан мод тарих арга хэмжээ боллоо
2014-09-26 15:09
“Хятад Монголын найрамдлын ой” нэртэй мод тарих ажлын нээлтийн ёслол буюу мод тарих үйл ажиллагаа 5-р сарын 16-нд ӨМ-ын Ордос хотын Эзэн Хороо хошууны Хороо үндэсний ой шугүй, мод үржүүлгийн газарт явагдлаа.

ӨМӨЗО-ны засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас голлон зохион байгуулж, ӨМӨЗО-ны ой шугуйн товчоо, Боловсрол соёлын газар болон ӨМБИС-аас хамтран зохион байгуулсан 2014 оны анхдугаар удаагийн “Хятад Монголын найрамдлын ой” нэртэй мод тарих ажлын нээлтийн ёслол буюу мод тарих үйл ажиллагаа 5-р сарын 16-нд ӨМ-ын Ордос хотын Эзэн Хороо хошууны Хороо үндэсний ой шугүй, мод үржүүлгийн газарт явагдлаа.

2014 онд Хятад, Монгол дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой,  "Хятад, Монголын найрсаг харилцаа хамтын ажиллагааны гэрээ"-нд өөрчлөлт оруулж гарын үсэг зурсны 20 жилийн ой бөгөөд Хятад, Монгол хоёр орны хамтдаа тогтоосон "Найрсаг харилцааны жил" тохиож байгаа билээ.

Энэхүү үйл ажиллагааны гол зорилго нь Хятад, Монгол хоёр улсын уламжлалт найрсаг харилцаа холбоог цаашид улам хөгжүүлэхэд оршиж байгаа юм.

Монгол улсаас БНХАУ-ын Хөх хотод суугаа ерөнхий консулын газрын сайн дурынхан, ӨМ дахь Монгол Улсын иргэдийн нийгэмлэгийн сайн дурынхан, Өвөр Монгол дахь Монгол оюутны холбооны сайн дурынхан голлон оролцож, ӨМӨЗО-ны Суртал ухуулах хэлтсийн орлогч дарга Эрдэнэбулаг тэргүүтэй хүмүүс ч сайн дураараа идэвхтэй оролцсон байна.

Энэхүү арга хэмжээний үеэр оролцогчид бүгд хэзээ нэгэн цагт эргэж ирээд өөр өөрсдийн Мод тарьсан газраа танихын тулд зэвэрдэггүй гангаар хийсэн хатуу хавтан дээр хүн бүрийн нэр болон мод суулгасан цаг хугацааг бичиж тэмдэг болгон өөрийн тарьсан модноос өлгөж тавьлаа.

 

Эх сурвалж :
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл