solongonews
Цар тахлын халдварын эсрэг хамгаалалтын ажлыг сайн хийж байна
2022-03-24 16:45
Цар тахлын халдварын эсрэг хамгаалалтын ажлыг сайн хийж байна.

Цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх, хянах нөхцөл байдал сайжирч Хөххотын хаалттай, хяналттай хорооллуудын үүд хаалга аажмаар нээгдэж, хэвийн удирдлагад орж байна. Цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэх нийгмийн хяналтыг үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд Хөххотын олон нийтийн газар цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх хяналт шалгалт, сурталчилгаа, зааварчилга хийх, олноороо цугларах буюу маск зүүдэггүй хүмүүсийг цаг тухайд нь ятгах, хүн амын шилжилт хөдөлгөөн ихтэй газруудад хяналт тавьж, цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх бүх арга хэмжээг чанд хэрэгжүүлж байна. Гуравдугаар сарын 22-ны өдөр сэтгүүлчид төмөр замын буудал, худалдааны төв, цэцэрлэгт хүрээлэн, метроны буудал зэрэг олон нийтийн газруудаар явж цар тахлын халдварын эсрэг хамгаалалтын ажилтай танилцжээ. 

Хоолны гудамжаар хоол хүргэгчээс өөр хүн үгүй

Зорчигчийн ачаа тээшийг халдваргүйжүүлнэ

Хөххотын цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх, хяналт тавих шаардлагыг зорчигчдод тайлбарлав 

Дажао талбай руу ороход Чинчэн кодыг уншуулах шаардлагатай

Хайлян талбайн гаднах талбайг ариутгалаа

Чинчэн цэцэрлэгт хүрээлэн хаалттай хэвээр байна

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл