solongonews
ӨМӨЗО-ы хятад уламжлалт анагаах ухааны (монгол анагаах ухаан) хурал болов
2021-05-31 11:07
ӨМӨЗО-ы хятад уламжлалт анагаах ухааны (монгол анагаах ухаан) хурал болов.

ӨМӨЗО-ы хятад уламжлалт анагаах ухаан (монгол анагаах ухаан) хурал 05-р сарын 27-ны өдөр Хөххотноо болов.

Уг хурлаар хятад, монгол уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх нь иргэдэд тусалж, цаашид бүх хүн төрөлхтөн ашиг хүртээх үйлс мөн. Бүх ӨЗО-ы бүх шатны Засгийн газар уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх тал дээр санал нэгдэж, өв залгамжлал, инновацын хөгжлийг дэмжих талаар хичээн ажиллах хэрэгтэй гэсэн хүсэлт тавьсан байна.

Хурлаар мөн ӨМӨЗО-ы хятад, монгол уламжлалт анагаах ухааны сүүлийн жилүүдийн хөгжлийг дүгнэж, шинэ зууны хятад, монгол уламжлалт анагаах ухааны өв залгамжлал, инновацын хөгжлийг сурталчлах зорилт, даалгаврыг тодорхой болгожээ. ӨМӨЗО-ы Намын хороо, Засгийн газраас гаргасан "Хятад, монгол уламжлалт анагаах ухааны өв залгамжлал, инновацын хөгжлийг дэмжих талаар хэрэгжүүлэх санал"-ын хэрэгжүүлэх ажлын талаар зохион байгуулжээ.

ӨМӨЗО-ы уламжлалт хятад анагаах ухааны (монгол анагаах ухаан) хурлыг видео хэлбэрээр зохион байгуулсан бөгөөд бүх аймаг хотуудад хуваарь талбай зохицуулжээ.

Зохиогч: ЖАО НА
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл