solongonews
“Хөх хотын хавар” яруу найргийн наадам болон “Хосгүй эгшиглэн” уран уншлагын уралдаан зарлагдлаа
2014-09-26 15:13
Та бүхэндээ зориулж жил бүр уламжлал болгон зохиодог “Хөх хотын хавар” яруу найргийн наадам болон “Хосгүй эгшиглэн” уран уншлагын уралдаанаа зарлаж байна

Яруу найрагт хайртай эрхэм залуус аа,

Та бүхэндээ зориулж жил бүр уламжлал болгон зохиодог “Хөх хотын хавар” яруу найргийн наадам болон “Хосгүй эгшиглэн” уран уншлагын уралдаанаа  зарлаж байна

Хөх хотод суралцагч оюутан залуусын дунд жил бүр уламжлал болгон зохиодог уг арга хэмжээ 6-р сарын 8-ны өдөр явагдах боллоо. Энэ удаад  Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жил, Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээ байгуулсны 20 жилийн ойтой тохиож, мөн улам өргөжин Өвөр Монголын оюутан залуусаа оролцуулах болсноороо онцлог болж байна.  Ингээд доорхи удирдамжтай танилцна уу.

 “Хөх хотын хавар” яруу найргийн наадам

 1.Оролцогчид:

  •       Монгол улсаас Хөх хотод суралцаж буй оюутан залуус
  •       Өвөр Монголын оюутан залуус

2.Тавигдах шаардлага:

  •       Шүлгээ өөрөө зохиосон байх
  •       Сэдэв чөлөөтэй
  •       Нэг оролцогч 2 шүлэг ирүүлэх
  •       Шүлгээ кирилл үсгээр бичсэн байх
  •       Бүтээлээ  Arial, 12 фонтоор бичсэн   байх
  •       Наадамд ирэхдээ  бүтээлээ цаасан дээр нэг хувь хэвлэсэн байдлаар авчирна.

 3. Журам:   Нийт гурван үе  шаттай.

     1-р үе: Наадамд ирүүлсэн бүтээлүүдийг бичгээр шалгаруулна

     2-р үе: Шалгарсан оролцогчид нэг шүлгээ  тайзан дээр уншина.

     3-р үе: Тухайн үед өгөх тодорхой сэдвийн дагуу 5 минутын шүлэг зохионо.

 4. Шагнал урамшуулал:

       1- р байр, “Хөх хотын хавар” цом, шагнал, өргөмжлөл

       2- р байр өргөмжлөл,  шагнал

       3- р байр өргөмжлөл, шагнал

       4- р байр баярын бичиг, дурсгалын зүйл

       5- р байр баярын бичиг, дурсгалын зүйл

Уралдаанд ирүүлсэн бүх бүтээлийг “Хөх гудамныхан” блогт цувралаар нийтэлж оюутан залуусын хүртээл болгоно.

Шагналт байранд шалгарсан бүтээлүүдийг “Хөх гудамныхан” номын хоёр дугаар дэвтэрт хэвлүүлнэ.

“Хосгүй эгшиглэн” уран уншлагын уралдаан

Хөх хотод суралцаж буй оюутан залуусын дунд тэдний авъяас билэг, уран бүтээлч сэтгэлгээг дэмжих, монгол шүлгийн яруу сайхнаараа бахархах ба хятад хэл, хятадын соёлоос суралцахад нь дэмжлэг болох зорилгоор “Хөх гудамныхан” бүлгэмээс Монгол, Хятад шүлгийн уран уншлагын уралдааныг хоёр дахь жилдээ зарлаж байна           

    Уралдаан хоёр үе шаттай явагдана.

    1-р үе. Монгол шүлэг уран унших

1. Оролцогчид:

  • Монгол Улсын оюутнууд
  • Өвөр Монгол оюутнууд

2. Тавигдах шаардлага:

  1. Сэдэв чөлөөтэй /Дурын зохиол бүтээл, яруу найргаас сонгох/
  2. Нэг шүлгээр оролцох /Богино өгүүллэг байж болно/
  3. Шүлгээ бүрэн цээжилсэн байх
  4. Сонгосон шүлгээ урьдчилан мэйл хаягаар ирүүлэх
  5. Шүлгийнхээ ард тохирох хөгжмийг өөрөө сонгох /мэйл хаягаар/
  6. Тайзны соёл, хувцаслалтад анхаарах

 3. Журам: 

  •   Шүлгээ тайзан дээрээс цээжээр уран тод уншина

 Шагнал урамшуулал:

       1- р байр, “Хосгүй эгшиглэн” цом,  шагнал, өргөмжлөл

       2- р байр өргөмжлөл,  шагнал

       3- р байр өргөмжлөл,  шагнал

       4- р байр баярын бичиг, дурсгалын зүйл

       5- р байр баярын бичиг, дурсгалын зүйл

2-р үе. Хятад шүлэг уран унших

2. Оролцогчид:

  •   Хөх хотод суралцаж буй  Монгол Улсын оюутнууд
  •   Хятад хэл суралцаж буй гадаад улс орны оюутнууд

3. Тавигдах шаардлага:

  1. Сэдэв чөлөөтэй /Дурын зохиол бүтээл, яруу найргаас сонгох/
  2. Нэг шүлгээр оролцох  /Богино өгүүллэг байж болно/
  3. Шүлгээ бүрэн цээжилсэн байх
  4. Сонгосон шүлгээ урьдчилан мэйл хаягаар ирүүлэх
  5. Шүлгийнхээ ард тохирох хөгжмийг өөрөө сонгох  /мэйл хаягаар    ирүүлэх/
  6. Тайзны соёл, хувцаслалтад анхаарах

 4. Шагнал урамшуулал:

       1- р байр, “Хосгүй эгшиглэн” цом,  шагнал, өргөмжлөл

       2- р байр өргөмжлөл,  шагнал

       3- р байр өргөмжлөл,  шагнал

       4- р байр баярын бичиг, дурсгалын зүйл

       5- р байр баярын бичиг, дурсгалын зүйл

Бүртгүүлэх:                                                                                                                                          2014 оны 5-р сарын 13-аас 6-р сарын 5-ныг хүртэл urjee9@yahoo.com,  2561777251@qq.com хаягаар өдөр бүр хүлээн авч байна.

Овог нэр, сургуулийн хаяг, эргэж холбогдох өөрийн хаяг, утсаа тодорхой бичсэн байх

/Жич: Хугацаанаас хоцорсон шүлгийг хүлээн авахгүй болно.

Арга хэмжээ болох газар, огноог  тухайн үед мэдээлнэ/   

/Арга хэмжээний талаар лавлах утас:  15024993485, 15204713650/

Эх сурвалж :
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл