БНХАУ-д суралцагч Монгол оюутнуудын сагсан бөмбөгийн тэмцээн боллоо
2014-09-26 15:21
Монгол, Хятад хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойд зориулсан БНХАУ-ын их дээд сургуулиудад суралцагч Монгол оюутнуудын сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн 05/17-18 хооронд ӨМӨЗО-ны Хөх хотноо амжилттай зохион байгуулагдав.

Хоёр өдрийн турш үргэлжилсэн энэхүү тэмцээнд Бээжин, ТунЛяо, Харбин, Хөх хотын шигшээ багууд оролцсон юм.

Тэмцээн маш өрсөлдөөнтэй явагдаж Хөх хотын эрэгтэй 1-р баг болон эмэгтэй 1-р баг Алтан медаль, Бээжин хотын эрэгтэй, эмэгтэй шигшээ багууд Мөнгөн медаль, Хөх хотын эрэгтэй 2-р баг Хүрэл медаль тус тус хүртлээ.

Өвөр Монгол дахь Монгол Оюутны Холбоо, Хөх хотод суугаа Монгол Улсын Ерөнхий Консулын газраас зохион байгуулсан Хятад улсад суралцагч Монгол оюутнуудын сагсан бөмбөгийн тэмцээнд залуус идэвхи чармайлт, ур ухаанаа дайчлан хүчтэй өрсөлдлөө.

Тус удаагийн тэмцээн Хөх хотод болсон бөгөөд Эрдэнэт ХК, “ВIМЕХ” ХХ Компаниуд ивээн тэтгэсэн байна.

Эх сурвалж :
Дэлгэрэнгүй үзэх