Өсвөрийн XV удаагийн роботын тэмцээнийг Дундад улсын шинжлэх ухаан технологийн холбооноос зохион байгуулж, Дундад улсын Шинжлэх ухаан технологийн холбооны Өсвөр насны шинжлэх ухаан технологийн төв, Өвөр Монголын Шинжлэх ухаан технологийн холбоо, Ордос хотын Засгийн газар хамтран зохион байгуулж байгаа юм.
Энэхүү тэмцээн 7 дугаар сарын 20-25-ны өдөр болтол Ордос хотод болно. Роботын тэмцээнд роботын ур чадварын тэмцээн, роботын хөл бөмбөгийн тэмцээн зэрэг тэмцээнүүдийг багтаасан байна. Шиньжян, Хонконг зэрэг газар орныг хамарсан 31 муж, ӨЗО, хотын 1500 гаруй өсвөр насны хүүхдүүд энэ удаагийн тэмцээнд оролцох болно.
Энэхүү тэмцээн нь анх удаа Өвөр Монголд зохион байгуулагдаж байна. Мөн анх удаагаа орон нутаг, хотод болж байна. Ордос хотын өсвөр насны хүүхдүүдийн шинжлэх ухаан технологийн шинийг сэдэж санаачлах ухамсрыг бий болгох, цаашлаад Дундад улсын өсвөр насны сурагчдын харилцан суралцах, санал бодлоо солилцох боломжийг олгоход гол зорилготой юм.
