solongonews
Дундад, Монголын худалдааны төвийн барилгын ажил шуурхай явагдаж байна
2015-05-15 10:07
Дундад, Монголын худалдааг улам өргөжүүлэн тэлж, харилцан ашигтайгаар үйлчлэх болно.

Одоогийн байдлаар Эрээн хотын Дундад, Монголын худалдааны төвийн барилгын ажил шуурхай явагдаж байна. Эхний ээлжийн барилга энэ оны 8-р сард ашиглалтад орох юм байна. Ингэснээр Дундад, Монголын худалдааг улам өргөжүүлэн тэлж, харилцан ашигтайгаар үйлчлэх болно.

Эрээн хотын Дундад, Монголын худалдааны төвийг 2014 оны 7 дугаар сараас барьж эхэлсэн бөгөөд нийт хөрөнгө оруулалт нь 350 сая юань байж, нийт талбай нь 100 мянган кв.м, уг байгууламжийн эзлэх талбай нь 85 мянган кв.м болно. Тус төвд худалдаа, логистик, онлайн худалдааны төв, хил дамнасан худалдаа үйлчилгээний систем, Дундад, Монголын боомтын худалдаа, аялал жуулчлал зэргийг багтаана.

      

Найруулагч: М.Банди
Эх сурвалж : nmg.xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл