solongonews
Нүүрсэнд суурилсан шинэ материалын салбарын бага хурал боллоо
2024-07-27 16:17
Нүүрсэнд суурилсан шинэ материалын салбарын бага хурал боллоо.
\n

        “Дэлхийн шинэ эрчим хүч, шинэ материалын хурал-2024”-ын Нүүрсэнд суурилсан шинэ материалын салбарын бага хурал өнөөдөр буюу 07-сарын 27-ны өдрийн үдээс хойш Ордос хотод болсон байна.

       Тус хурал Хятадын нүүрсэнд суурилсан шинэ материалын чиглэлээр өндөр түвшний, өндөр чанартай явагдсан хурал болж, шинжлэх ухаан, технологийн инновацад үндэслэн нүүрсэнд суурилсан шинэ материалын үйлдвэрлэлийг чанарын өндөр түвшинд хэрхэн хөгжүүлэх талаар гадаад, дотоодын мэргэжилтэн, эрдэмтэд, салбарын төлөөлөл, бизнесийн төлөөлөл санал бодлоо солилцсон байна. Мөн шинэ үйлдвэр, шинэ загвар, шинэ хөдөлгөгч хүчийг бий болгож, шинэ чанарын бүтээмжийн хөгжлийг түргэсгэн, аж үйлдвэрийн өөрчлөлт, шинэчлэлийг сайжруулж, нүүрстөрөгчийг оргил үеэс нь бууруулах болон нүүрстөрөгчийг саармагжуулах хоёр зорилтыг биелүүлэхэд хувь нэмэр оруулахад дэмжлэг үзүүлэх болно гэсэн байна.

Орлогч редактор: З.Гэгээнтуяа

Зохиогч: Б.АРИУХАН,Б.МӨЧИР
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : СМТ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл