Жараннэг 1981 онд Залайт хошууны Алдарт сумын Улаанмод гацааны жирийн нэг тариачны гэрт мэндэлж, сургууль соёлын мөр хөөж явсаар 2001 онд Өвөр Монголын Үндэстний Их Сургуулийн Улс төр, Хууль цаазын ангид элсэн орж суралцсан байна. Ийнхүү Улаанмод гацааны хамгийн анхны оюутан болж нутгийн олны магтаал сайшаалыг хүртжээ.
Сургуулиа төгсөөд магистрантурт суралцаж байхдаа гацааны даргын шалгалтанд орохоор болж энэ гацаанд ирсэн гэж ярьж байсан. 2006 онд Жараннэг сургуулиа дүүргээд магисрантурт шалгалт өгөхөөр Хөххотод байр түрээслэн сууж, энэ үед улсаас оюутнуудад ажил олгож дэмжих“Оюутан гацаан дарга”- ын ажлын байр гарган, ӨМО-оос 359 оюутан гацаан даргаар ажилд авч эл аймаг хотын анхан шатны гацаа тосгонд ажил хувиарлан өгчээ. Тэр үед ХКН-ны гишүүн болсон нь дэд гацаан даргаар томилогдон ажиллаж, ХКН-ны гишүүн бус хүүхдүүд гацаан даргын туслахаар томлигдож байв.
Би их сургуулийн хоёрдугаар ангид суралцаж байхдаа ХКН-ын гишүүн болсон хэмээн тэр дурсан ярьлаа. Ийнхүү тэрээр нутагтаа буцан ирж ард түмэндээ үйлчилж эхэлсэн юм.
Дуудах нэрийг эцэг эх өгдөг, дуурсах цолыг өөрөө олдог гэдэгчлэн 5 жилийн турш түмнийхээ төлөө ажиллаж, үр дүнд нь Жараннэг гацааны ардынхаа бишрэл хүндэтгэлийг хүлээсэн юм.
Шин Хуа гацаа нийт 394 айл өрхтэй, 1575 хүн амтай, 1780 га тариалангийн газрын талбайтай бөгөөд Жараннэг анх ирэх үед гацааны тариалангийн газрын хувиарлалт нь тодорхоогүй, өмчлөх эрхийн дүрэм журам нь ч төдийлэн бүрэн биш байжээ. Энэ байдалд чиглүүлэн 2009 онд гацааны ардтай хамт хоёр сар гаруй хугацаанд тариалангийн газарт дахин хувиарлалт хийсэн байна. Энэ тухай тэр: -Тариалангийн газар бол ард түмний амьдралын анхан шатны баталгаа тул би хууль ёсоор хувиарлалт хийсэн гэв.
Мөн хэдэн жил дараалсан ган гачигт чиглэн тариачдын орлогыг нэмэгдүүлэхээр дээд шатнаас янз бүрийн дэмжлэг хүсэн 40 худаг малтаж, гацааны 800 га тариан талбайг услах боломжтой болгожээ. Гацааны тариачин Жю Чуань : -2,8 га тариалангийн талбайтай, урд нь эрдэнэ шишийн га бүрийн хураалт 750 жин байснаа усжуулалттай болсон үеэс хойш одоо га бүрээс 1100 гаруй жин хураалт авах болсон хэмээн баяртай ярьж байлаа.
2008 оны үед Шин Хуа гацаанд тоосгон байшинтай айл өрх цөөхөн, ихэнх иргэд шавар байшинд сууж байв. Нурах аюултай гэр байшинг шинэчилж, ард олонд тохь тухтай орон сууц хангаж өгөхөөр 2012 оны эцэс хүртэл гацааныхаа 370 шавар байшинг тоосгон байшингаар солисон нь Жараннэгийн бас нэгэн томоохон хувь нэмэр юм.
Овоот тосгон бол Шин Хуа гацааны харъяа тосгон, 2011 оноос өмнө тус тосгоны зам тааруухан байсан ба үүнд чиглэн би санал гаргаж гацааны олон нийтийн мөнгөнөөс 50 мянган юань гаргаж замыг нь зассан тухайгаа Жараннэг ярьлаа.
Овоот тосгоны тариачид ажилсаг хөдөлмөрч байж, жил бүрийн тариалангийн хураалт нь бусад тосгоноос илүү байдаг байна. Тэгэхэд уг тосгоны зам нь машин орохын аргагүй тул тариачид намрын хураалтаа трактороор хошуу балгасанд аваачиж худалддаг. Энэ нь тэдний үйлдвэрлэл амьдралд төдийлэн сайнгүй, зардал ч илүү гардаг байсан юм. Тиймээс замыг нь засаж өгсөн Жараннэг ард иргэдийнхээ итгэлийг олж, хүндэтгэлийг хүлээсэн байна. -Та бол бурхан шиг сайхан сэтгэлтэй сайн дарга гэж тосгоны иргэд түүнийг магтан сайшааж байлаа. Бас өвдсөн хүмүүсийг эмнэлэгт хүргэх, ядуу айлын сурагчдыг сургуульд суралцуулах зэрэг ажилдаа сэтгэл зүрхээ зориулдаг тэрээр ард олныхоо магтаал хүндэтгэлийг хүлээсээр иржээ.
2012 оны гацааны сонгуулиар дамжин Жараннэг оюутан гацаан даргаасаа гацааны намын үүрийн дарга болон дэвшсэн бөгөөд дээд шатны шалгалтыг саадгүй давж жинхэнэ байр сууриа олж, анхан шатанд хичээн хөдөлмөрлөсөөр...
Ирэлт: solonggo.net.cn
Найруулагч: Шинэцэцэг
