solongonews
Ард түмэнд соёлын шимийг хүртээнэ
2014-12-25 09:55
Соёл бол хотын сүр сүлд болох бөгөөд хотын дотоод агуулагдахууныг харуулж байна.

      Үндэстний соёлтой хүчирхэг хотын байгуулалт эрчимжиж сайжирснаар Хөххот нь ӨМӨЗО-ны төвийн байр суурь, давуу тал болон үндэстний соёлын нөөц баялагийнн давуу талаа бадруулж, нийтийн соёлын дэд бүтцийн байгуулалтыг эрчимжүүлж, гол болох соёлын аж ахуйн нэгжийг дэмжиж, чухал болох соёлын аж үйлдвэрийн төслийг байгуулж, шилдэг бүтээгдэхүүн үйлдвэрлэх ажлыг сайжруулж, соёлыг ард түмэнд хүргэх төслийг хэрэгжүүлнэ. Соёлын аж ахуйг дэмжих үйл ажиллагааг түлхүү ахиулж, урлагийн бүтээлийг гаргаж, соёлын ашиг шимийг ард түмэнд хүртээнэ.

       Соёлын байгуулалтыг ард түмэнд ойртуулна

       “Үдэш болгон миний хамгийн завгүй цаг юм. Олон олон иргэд ар араасаа хүрэлцэн ирж мал аж ахуйн ном болон CD-ийг уншиж байна” гэж Хорингэр шяний үйлчилгээний номын өрөөны ажилтан Ү Вэньшэн хэлж байлаа.

       Цаг завтай үед тус номын өрөө нь ард иргэдийн хамгийн очих дуртай газрын нэгэн болсон байна. Энэ үед ном уншиж байсан Ван Эрва: -Тарвас тарьж, жаахан хэрэг гарвал хот орж мэргэжилтэн урьж үзүүлж байсан бол одоо тус номын өрөөнд ирж тухайн ажлынхаа номыг уншдаг. Их тус дэмжлэг болдог. Зарим жижиг асуудлыг өөрөө шийдэж чадахаар болжээ гэжээ.

       Соёлыг ингэж уламжилж дамжуулж байгаа нь Хөххотод олон хэрэглэгдсэн байна. Үүнд: Хөдөөний айлын номын өрөө, хорооллын соёлын ажиллагааны төв, соёлын хөдөлгөөнт боловсролын цэг болон номын үйлчилгээний газар зэрэг нь ардын иргэдийн сэтгэлийг ихээр татжээ. Хотын хэмжээний бүх нийтийн соёлын үйлчилгээний газар нь төлбөргүй нээлттэй болж, долоо хоног тутам ард түмэнд 48 цагаас дээш үйлчилгээ үзүүлж байна. Анхан шатанд 1000 гаруй амьдралын боломжгүй ядуу ард түмэнд “Соёлын үйлчилгээний карт” өгчээ. Энэ картыг авсан ард иргэд үзэсгэлэн сонирхох, кино театр, жуулчны баазаар төлбөргүй зугаалж үзэх болжээ. “Соёлыг хороололд хүргэх” болон “Соёлыг хөдөө орон нутагт хүргэх” ажиллагаа нь жил бүр 240-өөс дээш тоглолт хийгдэж, “Кино урлагийг хөдөө орон нутагт хүргэх” ажиллагаа нь жилд 1000-аас дээш зохион байгуулагдсан байна. Энэ нь нэг гацаа тогсгон сар бүр нэг удаа кино үзэх” зорилт тавьж, “Зуун хүний зуун байгуулалт, түмэн хүний төсөл” нь соёл урлагийн шилдэг хүмүүсийн анхааралд хүрч, хөдөө орон нутаг, дүүрэг хорооллоор очиж ардын соёлын амьдралыг баяжуулжээ.

       Ойрын жилүүдэд Хөххот нь ард түмний соёлын үндсэн эрх ашгийг батлах зорилтын дагуу ажиллаж, хот сууринд ажиллаж амьдарч байгаа ард түмэнд хүртээх нийтийн соёлын үйлчилгээний үндсэн арга замын дагуу тоног төхөөрөмж олныг байгуулж, хамааралтаа дүрэмжүүлж, үйлчилгээний хүрээ цараагаа өргөтгөж, үйл ажиллагааны нэрт брэндийг байгуулахаас эхлүүлэн, хотоор толгойлуулж, хошуу шяниар гол болгож, сум сууринд өртөө байгуулж, хөдөө нутагт соёлын өрөө байгуулах дөрвөн үе шатны соёлын үйлчилгээний сүлжээг байгуулна. Нийтийн соёлын заалны байгуулалтын талбай 49 мянган кв.м-т хүрч, телевиз радиогийн хамруулсан хэмжээ тус тус 97.5% болон 98.5%-д хүрчээ.

       Тоон бүртгэлийг үндэслэхэд хотын дөрвөн дүүргийн 28 зам, гудамжны Хэрэг эрхлэх газар, 193 гацаа тогсон буюу хороонд соёлын өртөө болон соёлын өрөө байгуулж, тусгай ажилтан томилсон байна. Бүх хотын хэмжээнд тал нутгийн номын өрөөг 1004 байгуулж, 426 тосгоны зэрэглэлийн соёлын өрөөг байгуулжээ.

       Соёлын аж ахуй нь эдийн засгийг нэмэгдүүлэх хүчний нэгэн болжээ

       “Бидний Монгол Улсын 35 аж ахуйн нэгж арьсан эдлэл, ноосон эдлэл болон хэвлэлийн бүтээгэдэхүүнээр гол болгож үзэсгэлэнд оролцож байгаа бөгөөд Өвөр Монголоос төлөөлөгч хайж байна” хэмээн Дундад улсын үндэстний цөөнхийн бараа бүтээгдэхүүний арилжаа худалдааны үзэсгэлэнд оролцож байсан Монгол Улсын аж ахуйн нэгжийн төлөөлөгч Айрка хэлж байлаа.

       Энэхүү үзэсгэлэнгээр бүх улсын 87 хот болон Орос, Монгол, Франц, Герман зэрэг 8 улс, Тайвань, Шянганы аж ахуйн нэгжүүд оролцсон байна. Үзэсгэлэнд 20 мянга гаруй бизнес эрхлэгчид оролцсон бөгөөд арилжаа худалдаа болон гэрээний санамж бичгийн ерөнхий хэмжээ 4 тэрбум 800 сая юаньд хүрч, 5 тэрбум юаний төслийн гэрээнд гарын үсэг зуржээ. Тус үзэсгэлэн нь Дундад улсын үндэстний цөөнхийн орны хөгжлийн үр бүтээл болон хөгжсөн орны хоорондын харилцаа хамтын ажиллагааны чухал индэр болжээ.

       Аж ахуйн дэмжлэг нь соёлын эдийн засаг руу нэвтрэх цөм байж, үзэсгэлэн зохион байгуулахаар дамжуулан соёл болон эдийн засгийг хамтруулж хөгжүүлнэ.

       Одоохондоо “Дундад улс-Хөххотын Жао Жюнь соёлын наадам”, “Дундад улс-Хөххотын үндэстний бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн”, “Дундад улс-Хөххотын үндэстний цөөнхийн соёл жуулчлалын наадам” зэрэг улсын зэрэглэлийн томоохон арга хэмжээ нь Хөххотын зам тээвэр, зочид буудал, зугаа цэнгүүн, аялал жуулчлал болон зах дэлгүүр, банк санхүү зэрэг салбарын хөгжлийг дагуулжээ.

       Соёлын аж ахуйн парк болон суурин газрын байгуулалт нь Хөххотын соёлын аж ахуйг хөгжүүлэх арга хэлбэрийн нэг нь болжээ. 2013 болоход бүх хотын хэмжээнд соёлын аж ахуйн чухал төсөл, соёлын парк, соёлын аж ахуйн суурин зэргийг 28 байгуулж, бүх хөрөнгө оруулалт нь 13 тэрбум юаньд хүрчээ. Үүнд, орны зэрэглэлийн соёлын аж ахуйн суурин 10, соёлын аж ахуйн парк 11 байгаа бөгөөд Да Шэнкүй соёлын аж ахуйн шинийг бүтээх парк, ”Цэлгэр тал” тал нутгийн соёл жуулчлалын хүрээлэн, Тал нутгийн Дөү Сы картон жуулчлалын суурин зэрэг нь ӨМӨЗО-ны “XII, V жил”-ийн төлөвлөлтийн хугацааны соёлын хөгжлийн чухал төсөл болжээ.

Одоогийн байдлаар Хөххотын соёлын бүтээлч аж үйлдвэрийн парк болон Да Шэн Күй соёлын бүтээлч аж үйлдвэрийн паркийн ажил дуусаж, Цэцэнтана урлагийн музей ашиглалтад оржээ. Мэн Лян Соёл урлагийн төвийн гол төсөл энэ оны 10-р сард дуусгавар болсон. Цэлгэр тал тал нутгийн соёл, аялал жуулчлалын туршилтын бүс, Муни уулын бэл дэх соёлын аж үйлдвэрийн парк, Ао Вэй Ма соёлын аж үйлдвэрийн парк, Чин Шүй Хэ шяний Лао Ню Вань геологийн парк, Тал нутгийн Дөү Си хүүхэлдэйн кино бүтээх төв зэрэг төсөл нь эрчимтэй хэрэгжиж байна.

Мөн үүний зэрэгцээ телевизийн хэвлэл мэдээлэл, дижитал бүтээлч үйлдвэрлэл бий болж байна. Хөххотод зураг авалт хийсэн 100 ангитай уран сайхны кино “Да Шэн Күй”-гийн эвлүүлэг дуусаж, цэнхэр дэлгэцээр гарахад бэлэн болоод байна. Хүүхэлдэйн кино “Тал нутгийн Дөү Си”, “Улсын хүүхэд”, “Баруун этгээдэд зорчсон тэмдэглэл”, “Өнчин аралд өнгөрүүлсэн тэмдэглэл”, “Өнчин цагаан ботго” зэрэг нь улсын дотоодын судлаачдын өндөр үнэлгээг хүртэж, ССТВ зэрэг мэдээллийн хэрэгслээр цацагдсан бөгөөд хүүхдийн тоглоом, картон зурагт ном, CD зэрэг хэлбэрээр бүтээлүүдийг худалдаанд гаргажээ. Одоогийн байдлаар урлаг үзвэр үйлчилгээ, хэвлэл мэдээлэл, зураг урлал, соёл урлагийн үзэсгэлэн яармаг, соёл аялал жуулчлал зэрэг уламжлалт соёлын төлөөлөх аж үйлдвэрийн үндсэндээ бүрэлдэж эхэлсэн бөгөөд хөдөлгөөнт тоглоом, интернетийн соёл, дижитал соёл үйлчилгээ зэрэг шинэ хөгжиж буй соёлын төлөөлөх аж үйлдвэртэй харилцан соёлын аж үйлдвэрийн хөгжлийн нөхцөл байдлыг ахиулна.

Сүүлийн жилүүдэд Хөххотын соёлын аж үйлдвэр нь боловсон хүч, хөрөнгө оруулалт нь ерөнхийдөө өсөн нэмэгдэж, өөртөө засах оронд тэргүүлэн, соёлын аж үйлдвэрийн гол болох байр суурь өдрөөс өдөрт нэмэгдсээр байна.

     Соёл урлагийн сонгодог бүтээлийн эерэг энергийг дамжуулна

Өнгөрсөн жил “Марко Пологийн домог” жүжиг нь АНУ-ын Брансон хотын цагаан ордон театр 102 удаа тоглогдож, хүмүүсийн уухайн дууг хадаасан бол энэ оны 4-р сарын 16-ны өдрөөс уг жүжиг нь АНУ-д 324 удаа тавигдаж, 8 сар үргэлжлэн тоглогдсон байна.

Хөххотын үндэстний урлагийн групп болон Бээжин хотын соёлын товчоо, Тянь Чуан олон улсын соёл урлагийн ХХК нь хамтран бүтээсэн тайзны жүжиг “Марко Пологийн домог” нь 800 жилийн тэртээх Марко Поло Венецээс монголын өндөрлөгийн Юаний дээд нийслэлд ирж, тухай нутагт жуулчилснаар гол сэдэв болгон, Юань гүрний хөгжил цэцэглэлт, түүх соёлыг харуулжээ. 

  -“Марко Пологийн домог” нь улсын дотоодын соёл урлагийн бүтээл гадагш гарахад ашиглах лавлалт болж, Юаний өв зузаан соёл түүх, хүн ардын зан заншлыг харуулахаар дамжин, үндэстний онцлог болон орон нутгийн онцлогтой соёлыг дэлхийн соёл урлагийн зах зээлд гаргажээ гэж Хөххотын соёл урлагийн группийн орлогч захирал Пэн Фэй хэлжээ.

   Өв баян түүх соёлын үндсэн дээр суурилсан Хөххот нь соёл урлагт хөрөнгө оруулалт хийх хүчээ эрчимжүүлэн, сонгодог бүтээлүүдийг бий болгожээ. Вэн Хуа жүжгийн шагналт орчин үеийн яриан жүжиг “Цэцгийн дэлбээ”, Дундад улсын 9 дэх удаагийн бүжгийн бадам цэцэг шагналын алтан медальт нийтийн жүжиг “Говийн толгод”, Дундад улсын 9 дэх удаагийн бүжгийн бадам цэцэг шагналын шилдэг арав, Өвөр Монголын “Сараана” шагналт “Холын тотем” “Эмээгийн бараа”, Дундад улсын умардын 5 муж хотын бүжгийн тэмцээний хүүхдийн ангилал тэргүүн шагналт “Аавын зангиа” шилдэг бүтээлүүд нь нийгэм нийтэд эерэг энергийг дамжуулан, гадныхны анхаарлын төвийг Хөххотноо татаж чаджээ.

        Бүх хошуу шянь, дүүрэг бас орон нутгийн түүх соёлын өвийг соёл урлагийн бүтээлд шингээн оруулж байна. Тухайлбал: Хотон дүүрэг нь өвөрмөц онцлог болон түүх соёлоо бүрэн харуулсан Хотон үндэстний дуулалт жүжиг “Сайн уу, эх орон”-ыг бүтээж, нам болон улсаас үндэстний цөөнх орон нутагт үзүүлж буй хүчтэй дэмжлэг болон бодлого зохицуулалт, нийт үндэстний ард түмний аз жаргалтай амьдралыг үнэн бодитоор тусгажээ. Мөн уг жүжиг нь хотын зэрэглэлийн биет бус соёлын өвөөр бүртгэгдсэн аж. Манж үндэстэн төвлөрөн суусан шинэ хот дүүрэг нь “Хөххотын манжийн уянга” томоохон хэмжээний драмын жүжгийг бүтээж, улсаа хайрлан хилээ хамгаалан, үндэстний эв найрамдлаар гол сэдэв болгон, Манж үндэстний үүх түүх, зан заншил, ардын аман яриа болон хуримын зан үйл зэргийг бүрэн харуулсан юм. Тогтох шяний Улаанмөчир нь томоохон хэмжээний түүхэн сэдэвтэй “Жүнь Зижинь”-ийг туйрваж тоглосон. Энэ нь үнэнч шударга, нийтэч, эгэл даруу, найрсаг жанжны зориг санааг илэрхийлж, эртний соёл улбаалан, Тогтох шяний зориг санааг бүрэн бадруулж, тоглогдсон цагаасаа үзэгч түмний хүртээл болсноор Хөххотын 9 дэх удаагийн соёл иргэншлийн “V, I-ийн төсөл” шагнал хүртжээ.

 

 

Найруулагч: М.Банди
Эх сурвалж : Солонго Мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл