
“Хятадын хүний эрхийн үйл ажиллагаа-2025” Хятадын ба гадаадын сэтгүүлчдийн Өвөр Монгол дахь нэгдсэн сурвалжилгын багийнхан 08-р сарын 09-ний өдөр Хянган аймгийн Хорчин баруун гарын дунд хошууны Баянманх сумны Хадавч багийн Сувастай айлаар хүрч, тухайн нутгийн иргэдийн амьжиргааны байдалтай танилцсан байна.

2013 оны үеэд Хадавч баг нь Хорчин баруун гарын дунд хошууны хамгийн ядуу газрын нэг байв. Экологийн нөхцөл муутай, буйд бөглүү, мэдээлэл хомс зэрэг хүчин зүйлсээс болж эдийн засгийн хөгжил хоцорч, нэг хүнд ногдох орлого нь жилийн 4 мянган юань хүрэхгүй байв. Ядуурлаас ангижирч, хамтдаа баян чинээлэг амьдралтай болох нь тухайн үеийн тариаланчид, малчдын хамгийн том хүсэл мөрөөдөл болоод байсан юм.
Энэхүү мөрөөдөл нь 2017 онд биелсэн билээ. ХКН-ын Төв Хорооны Суртал ухуулгын хэлтэс Сувастай айлыг 2017 оны 12-р сараас ядуурлаас ангижруулах ажлын чиглэлээр дэмжиж эхэлсэн байв. Суртал ухуулгын хэлтсээс хойно ба өмнө 4 хүнийг Хадавч багийн нэгдүгээр нарийн бичгийн даргаар игээж, тухайн нутгийн хөгжил ба ардын амьжиргааны түвшинг дээшлүүлэх тал дээр олон ажил хийжээ.

Нэг. 2018 онд тус багийн 35.5 км урт болох "Хөгжилд хүрэх зам” тавигдаж, Хадавч багаас Хорчин баруун гарын дунд хошуу хүрэх замыг 3 цаг гаруй байснаас 45 минут болгон богиносгосон байна.
- Ингэснээр бид замгүй байсан түүхээ эцэслүүлээд нутгийн онцгой ургацаа бусад газарт гаргаж, бидний энд жуулчид ч олон ирэх болсон гэж нутгийн иргэн Шя Шюэ танилцуулсан юм.
Хоёр. "Хоршоо + бааз + тэжээн бордох" загварыг хэрэгжүүлж, орчин үеийн үхэр тэжээн үржүүлгийн бааз байгуулж, махны үхрийн аж үйлдвэрлэлийг хөгжүүлжээ.
Гурав. Хашааны эдийн засгийн туршилтын баазуудыг байгуулж, хүлэмжийн аж ахуйг эрхлүүлэн, тариаланчид, малчдыг олон талаар орлого олоход нь урамшуулан шагнасан байна.

Дөрөв. Хятадын Төвийн суртал ухуулгын газрын дэмжлэгийн дагуу 2019 онд “Шоргоолжны ой”-н Хятадын Ногоон ойжуулалтын төсөл тус хошуунд хэрэгжиж, экологи, эдийн засгийг уялдуулан хөгжүүлэх шинэ замд орсон байна. 2019-2024 онд төслийн нийт хөрөнгө оруулалтын хэмжээ 88 сая 960 мянган юаньд хүрч, зургаан жилийн хугацаанд нийт 6.3 га цөл нутгийг ойжуулан ногооруулж, 8 сая гаруй суулгац тарьсан байна. Нутгийн нийт 33020 малчин тариачин, түүний дотор 7264 ядуу иргэдийг ажлын байраар хангасан юм.
- Хятадын Засгийн газар үнэхээр ард түмнийхээ амьжиргааны төлөө зүтгэж, бодитой ажил хийж буйн зэрэгцээ хамгийн эцэстээ амжилтад хүрч чаддаг нь гайхалтай байна. Үүнийг Хятадын сүүлийн жилүүдийн хөгжил ба иргэдийн амьдралаас олж харж болох бөгөөд бодит байдлыг нь бид энэ өдөр Сувастай айлын хөгжлөөс мэдэрсэн. Грек улсын Засгийн газар ч ийм болоосой. Битгий л зөвхөн аялал жуулчлалын салбарт анхаарлаа хандуулаад, иргэдийнхээ амьжиргааны тухай бодож сэтгэхгүй байгаад байгаасай гэж хэлмээр байна гэж Грек-Хятадын Соёлын нийгэмлэгийн орлох дарга, утга зохиол, гүн ухааны профессор Жоржиа Писпа өөрийн санаа бодлоо хуваалцсан билээ.

