solongonews
2023 оны Хятадын /Эрээн хот/ Олон улсын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны үзэсгэлэнгийн хэвлэлийн бага хурал
2023-08-24 16:29
2023 оны Хятадын /Эрээн хот/ Олон улсын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны үзэсгэлэнгийн хэвлэлийн бага хурал боллоо.

  2023 оны Хятадын /Эрээн хот/ Олон улсын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны үзэсгэлэнгийн зохион байгуулах хороо өнөөдөр буюу 08-р сарын 24-ний өдрийн үдээс хойш 2023 оны Хятадын /Эрээн хот/ Олон улсын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны үзэсгэлэнгийн хэвлэлийн бага хурлыг Хөххотноо зохион байгуулсан байна. Хурлаар "2023 оны Хятад (Эрээн хот) олон улсын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны үзэсгэлэн"-гийн гол сэдэв, бэлтгэл ажил, онцгой онцлох үйл явдал зэрэг холбогдох агуулгыг танилцуулсан байна.

2023 оны Хятадын /Эрээн хот/ Олон улсын эдийн засаг, худалдааны хөрөнгө оруулалтын үзэсгэлэн 2023 оны 08-р сарын 30-наас 09-р сарын 03-ны өдөр болтол Хятадын ӨМӨЗО-ны Эрээн хотод зохиогдох болно.

Энэхүү арга хэмжээ нь гол төлөв нээлтийн ёслол, Хятад-Монгол-Оросын соёлын тоглолт болон бусад холбогдох үйл ажиллагаануудыг хамарсан байдаг. Тухайлбал, Хятад-Монгол-Оросын хил дамнасан тээврийн чадавхыг сайжруулах форум, Хятад-Монгол-Оросын хил дамнасан аялал жуулчлалын хамтын ажиллагаа, солилцооны форум, Хятад-Монгол-Оросын адууны аж үйлдвэрийн салбарын яриа хэлэлцээний чуулга уулзалт, Хятад-Монгол-Оросын уул уурхайн бүтээгдэхүүний худалдааны чуулга уулзалт, Хятад-Монгол-Оросын хамтын ажиллагааны чуулга уулзалт, төсөлд гарын үсэг зурах ёслол зэрэг агуулгаар зохион байгуулагдана. Үүнд, бараа бүтээгдэхүүний 7 үзэсгэлэнгийн танхим (бүс), 5 дотор үзэсгэлэнгийн талбай /Хятад улсын павильон, Монгол павилион, олон улсын павилион, аймаг хотын бараа бүтээгдэхүүний үзэсгэлэнгийн павилион, автомашины үзэсгэлэнгийн павилион/ болон 2 гадна үзэсгэлэнгийн талбай /Хүнд машин механизмын үзэсгэлэнгийн талбай, хүнсний бүтээгдэхүүний үзэсгэлэнгийн талбай/зохицуулсан байна.

Энэхүү удаагийн үзэсгэлэн нь “Боломжийг хуваалцан,хамт хөгжлийг бүтээцгээе”сэдвийн тойронд болж, хамт зөвлөлдөх,хамт бүтээн байгуулах,үр ашгаа хуваалцах зарчмын дагуу Хятад, Монгол, Орос гурван орны худалдаа,хүмүүнлэгийн солилцоо,соёл аялал жуулчлал,мэдээлэл холбоо,хил дамнасан эдийн загсаг зэрэг салбарын хөгжилд зах зээлд чиглэсэн өндөр стандарт бүхий олон улсын платформ бий болгоно. Үүгээр нэн өргөн хүрээ цартай,олон салбарыг хамарсан,өндөр түвшний гадаадад нээлттэй байдлыг бий болгохын улмаар Хятадын гадаад дотоодын зах зээлийн хөгжлийг ахиулж, “Бүс ба зам” дагуух улс орон,бүс нутгийн эдийн засаг,худалдаа,шинжлэх ухаан,соёл,аялал жуулчлал зэрэг солилцоо, хамтын ажиллагааг эрчимжүүлж,эдийн засгийн хамтын хөгжлийг ахиулах дээр зорилго тавьсан байна.

Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридорын чухал хот болохын хувьд 2009 оноос эхлэн Эрээн хот 11 удаагийн "Хятад • Эрээнхот Хятад-Монгол-Оросын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны үзэсгэлэн"-г амжилттай зохион байгуулж байна. Өнөөдөр болоход "Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридор"-ын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа, солилцооны чухал тавцангийн нэг болоод байна.


 

Зохиогч: Б.АРИУХАН,Ц.ЦЭЛМҮҮН
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : СМТ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл