solongonews
Сөнид мах онлайн худалдаанд гарлаа
2014-12-25 14:03
Өвөр Монголын Сөнид зүүн хошууны хонины мах 48 цагийн дотор интернетээр дамжин Дундад улсын газар бүрийн хэрэглэгчдийн хоолны ширээнд хүрэх болсон.

 

        Энэ нь 12-р сарын 18-ны  өдрийн 9 цагт  Сөнид хонины мах Тянь Мао сайтын онлайн худалдаанд гарч, ганц л товч дараад бүх газар борлуулагдах болсон нь томоохон амжилтыг дагуулсан явдал болжээ.

 

        Өвсний соргог, усны тунгалгийг даган нүүж, улирал дамнан халуун хошуут хонио говь нутагтаа малласаар ирсэн Сөнид зүүн хошууны Сайханговь сумын Өргөнхөгжил гацааны малчин Т.Баатар Сөнид хонины махыг өдөр шөнө өнжилгүй Бээжингийн “Тан Лай Шүнь” халуун тогооны хоолны газар худалдаалж байгаа аж. Тэрээр хэлэхдээ: -Манай Сөнидийн хонины мах шим тэжээл сайн шүү, шинэ соргог амттай, ямар ч бордоо тэжээлгүй, бэлчээрийн малын мах, нийслэлийн хүмүүсийн таашаалыг олох нь дамжиггүй гэж өөртөө маш итгэлтэй ярьж байгаагаас харахад олон хүн түүний хонины махыг зооглох боломжтой болсонд маш их баярлаж байгаа нь хөрслөг бор царайд нь илхэн харагдана.

        Тэрээр хувиасаа 400 мянган юань хөрөнгө оруулж, мөн тухайн орон нутгийн засгийн газраас нь 600 мянган юаний нөхвөр мөнгө олгож, нийт 1 сая юанийн өртөг бүхий орон сууц, хашаа саравч, хот хорооны бүтээн байгуулалт хийн, хамтарсан хоршоо байгуулж, Сөнид хонио өсгөн, хошууныхаа махны үйлдвэрийн компанитай гэрээ байгуулан, баяжих зам нь нэн саруул болсонд олзуурхана.

“Манай хошуу энэ жил нийт 30 мянган юанийн нөхвөр мөнгө олгон, малчдын үйлдвэрлэл амьдралын дэд бүтцийн бүтээн байгуулалтыг дэмжиж сайжруулсан. Т.Баатрын хашаа саравч нь дугуй хэлбэртэй тул салхины хүчийг сааруулан, нарны гэрэл сайн тусдаг. Ус, өвс тэжээлийг нэг дор  хангаж чаддагаас хүн хүчийг хэмнэдэг. Мөн хонины хашаа саравч дотроо хяналтын камер суурилуулснаас малаа төллөж байгааг цаг тухайд нь мэдэж, хорогдлыг хамгийн доод хэмжээнд барьж чаджээ” гэж хошууны Хөдөө аж ахуйн товчооны ажлын хэсгийн эрхлэгч Алтанхуяг хэлнэ.

Сөнид зүүн хошуу энэ жилийн хавраас эхлэн, төллөөд сар гаруй болсон 100 мянган хургандаа “Ээмэг” зүүлгэн тэмдэг тавь, хянан шалгах системд багтаж тэмдэг тавьсан хонь болгоны төллөсөн он сар, үүлдэр, биеийн жин, газар орон, тухайн газрынх нь цаг агаар, бэлчээр усны байдал зэргийг гар утасны QR кодоор тэмдэглэн авч бүхий л зүйлийг мэдэх хүчин чадалтай болгожээ. Тус хошуу малчдынхаа идэвхийг илүү дайчлахын тулд засгийн газраас бас тэмдэг тавьсан хонийг худалдаалах үед кг бүрт 0.5 юанийн нөхвөр олгосон байна.

        2014 онд Сөнид зүүн хошуу нь Өвөр Монголын хонины махны үйлдвэрийн сүлжээний хянан мөрдөх системийн бүтээн байгуулалтын туршилтын хошуу, өөртөө засах орны маллах, тариалах орны ерөнхийлсөн өөрчлөлтийн жишиг үзүүлэх хошууны нэг болсноор, улсын дотоод дахь хонины махны орчин үеийн стандарт үйлдвэрийн бүсийг байгуулжээ. Одоогийн байдлаар уг үйлдвэрийн бүсэд зургаан том махны үйлдвэр ажлаа эхлүүлж, жилийн нийт хөрөнгө оруулалт нь 230 сая юаньд хүрч, 1 сая хонь нядлах хүчин чадалтай аж. Одоогийн байдлаар хонины өвчүү, ууц , богтос, хаа, гуя, хавирга, гэдэс дотор зэрэг 12 төрлөөр боловсруулан гаргаж байна. Уг хошуу бас Шөн Фэн буухиа шуудан компанитай хамтран ажиллах гэрээ байгуулан, Сөнид зүүн хошуу, Шилийнхот, Хөххот, Бээжин,Шанхай,Чэндэ зэрэг газар оронд борлуулах цэг гарган өргөн олон хэрэглэгчдийн Тянь Мао худалдааны сайтаас худалдан авсан хонины махаа 48 цагийн дотор хэрэглэгчдэд хүргэх юм байна .

        Сөнид зүүн хошуу орон нутгийн онцлогт бэлчээрийн давуу тал болон байгальд түшиглэн “Сөнид хонь”-ны брэндийг өргөжүүлэн, зах зээлд гаргах, борлуулах, үнэ ханшийг тогтооход арга бүхнийг хайн, сайн хонины махны үнэ ханшийг өндөр түвшинд хүргэхэд бүх хүчээ тавьсан байна. Сайтын онлойн худалдааг бий болгох ажилд анхлан оролцсон Сөнид зүүн хошууны Санхүүгийн товчооны орлогч дараа Чэнь Шяоган: -Онлайн худалдаа нь заавал үйлдвэрлэлийн лиценз ба бүтээгдэхүүний стандарт бүртгүүлсэн байх хэрэгтэй. Энэ хоёрын аль нэг нь дутаж болохгүй. Учир нь бид хонины махны чанарыг маш өндөр түвшинд тавьж жинхэнэ сайн махны үйлдвэрлэлийг бий болгохыг зорьж байгаа юм гэж тайлбарлаж байна. Тянь Мао худалдааны сайт дээрх  “Бохирдолгүй хүнсний бүтээгдэхүүний тусгай дэлгүүр” нь чанар сайн Сөнидийн хонины махыг хэрэглэгчдэд шууд хүргэн, уламжлалт худалдааны хэлбэрээс орчин үеийн шуурхай үйлчилгээний зүг хандуулсан аж.

Тянь Мао худалдааны сайтаас “Бохирдолгүй хүнсний бүтээгдэхүүний тусгай дэлгүүр” нь бий болсноос үй олон интернет хэрэглэгчдийн анхаарлын төвд байсаар байна.  

 

 

Зохиогч: Уртнаст, Шуан Ши, Арвинтал
Найруулагч: М.Банди
Эх сурвалж : Солонго Мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл