solongonews
Эхийн сүүний харамж үг
2014-09-28 10:55
Энэ нь хүүхдийг хөхнөөс гаргахад хэлдэг үг билээ.

Арван сар өргөсөн эхийн чинь асар сүү
Аав, ээж хоёрын чинь хайрлаж санасан зүйл
Алтан хөрст дэлхийгээс зузаан билээ
Амны цагаан хөөснөөс салгаад
Амьтны дайтай амьдарч явахын тулд
Арван найман насыг хүрэхэд нь
Артай торгыг эдлүүлж
Аятай шүрийг зүүлгэв.
Хан сүмбэр уулын хажуу хаданд
Хан гарьд шувуу өндөглөвч
Хамаг гүүрний дээгүүр
Халин дэвэн нисдэг.
Хайртай үрээ хэдий энхрийлэн өсгөвч
Хатан төрийн журмыг дагуулан
Харгуйн алс замын холд үднэ гэдэг.

Эх сурвалж :
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл