solongonews
Цөлжилтийг зассан Хятадын жор-2
2024-12-04 11:25
Цөлжилтийг зассан Хятадын жор-2

Цайдан багт 3 метр өндөр фотовольтаик хавтан доор ургамал өвс тарьсан байх нь олон харагдана. Энд 12000 мү /1га=15мү/ талбай чавага тарьсан бол тэнд 5000 мү талбай Хуанчи ба Хуанчинь тарьж, тэр хол 19000 мү талбай өвс тарьсан харагдана. Элсэн цөлд ургамал суулгаад, дээр нь фотовольтаик хавтан босгосон нь хоёр давхар "хамгаалалт" хийсэнтэй адил байж, элс шороо шуурч хийсэхгүй болжээ.  

"Фотовольтаик цогцловор" цөлжилтийг засах бүс барьж эрчим хүч үйлдвэрлэх нь түүний зорилгуудын зөвхөн нэг нь бөгөөд хамгийн чухал нь цөлжилтийг засах юм. Ордос хот цөлжилтийг засах ажлыг дэмжихийн тулд "фотовольтаик + цөлжилтийг засах" загварыг нэвтрүүлж, Хөвчийн элс цөлийн хойд захад болон Шар мөрний өмнө талд халхавч барьж, шар мөрөнд элс шороо урсан орохоос  сэргийлжээ.

Орон нутгийн фотовольтаик цөлжилтийг засах судалгаа 2011 онд эхэлсэн бөгөөд анхны фотовольтаик төслөө Хангин хошуунд байрлуулж, 10 мянган киловатт хүчин чадалтай байж, Хөвчийн элсэн цөлийн ашиглагдаагүй арвин их газрыг ашиглан, "Хавтан дээр эрчим хүч үйлдвэрлэх, хавтан доор тариа тарих, хавтан хооронд тэжээн үржүүлэх" загварыг шинэчлэн хөгжүүлсээр иржээ. Тариа тарих талаас нь ногоон ургамлыг сонгож, тэжээн үржүүлэх талаас нь хавтан доор жижиг хэлбэрийн шувуу, гэрийн тэжээвэр амьтан тэжээж, эдийн засаг, экологийн ашигтай нөхцөлийг бүрдүүлжээ. Хожим нь энэ загварыг өргөн сурталчлан дэлгэрүүлсэн бөгөөд тэрээр "Фотовольтаик цогцловор" цөлжилтийг засах бүс  барих төлөвлөгөө гарсан юм.

Цөлжилтийг урьдчилан сэргийлэх, хянах шинэлэг арга болох фотовольтаик хавтан босгон цөлжилттэй тэмцэх нь экологийн орчинг сайжруулахад төдийгүй эрчим хүчний шинэ үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд түлхэц болдог. Өвөр Монголын Саньшя Мэннэн эрчим хүчний ХХК-ны Намын хорооны орлогч нарийн бичгийн дарга, компанийн орлогч дарга На Гүйтин фотовольтаик хавтан босгон цөлжилттэй тэмцэхийн давуу талуудыг танилцуулав.

- Нэгдүгээрт, фотовольтаик хавтан нь нарны шууд гэрэл тусгаас халхалж, гадаргуугийн усны ууршлыг 20 хувиас 30 хувь бууруулдаг. Хоёрдугаарт, фотовольтаик хавтан нь салхины хурдыг үр дүнтэй бууруулж, хавтан доорх ургамлуудын амьдрах орчинг сайжруулж, тоос шороо дэгдэхийг багасгадаг бөгөөд энэ нь нарны эрчим хүч үйлдвэрлэхэд тустай. Гуравдугаарт, цөл нутагт ургамлыг услахад тулгардаг бэрхшээлийг шийдвэрлэж, нарны ус татах машин ба нарийн дусал усалгаа зэрэг технологитой хослуулан ашиглаж цөлийг сайжруулалтыг эрчимжүүлжээ.

Далад хошуунд Өвөр Монголын Саньшя Мэннэн эрчим хүчний ХХК-ны хөрөнгө оруулан ажиллуулж байгаа Хөвчийн элсийн Ордос хотын дунд хойд хэсэгт буй шинэ эрчим хүчний бааз байрладаг. Энэ нь "Фотовольтаик цогцловор" цөлжилтийг засах бүсийн бүрэлдхүүн хэсэг юм. Одоогийн байдлаар 1 сая киловатт фотовольтаик төслүүд сүлжээнд холбогдон эрчим хүч үйлдвэрлэж байна, 2.18 сая фотовольтаик хавтангийн доор элс тогтоох цөлжилтийг засах ургамлууд тарьжээ.

Фотовольтаик хавтангийн доор нарийхан дусал усалгааны хоолой хавтангийн доорх ургамлуудыг тогтмол усалдаг.

- Ордос хот нь нүүрсээр баялаг, Хөвчийн элсийн эргэн тойронд олон том нүүрсний уурхай байдаг. Бид нүүрсний уурхайнуудаас гарсан усыг татан фотовольтаик хавтан угаах, ургамлуудыг дуслаар услахад  ашигладаг. 1 сая киловаттын фотовольтаик төсөл 32000 мү газрыг хамардаг бөгөөд Фотовольтаик хавтангийн доорх бүх газарт урагмал тарьж суулгасан бөгөөд өсөлт маш сайн байна гэж На Гүйтин хэлэв.

Лю Тяньюүнь танилцуулахдаа, ургамлын усны хэрэглээний асуудлыг шийдсэний дараа фотовольтаик төслийн үйлдвэрийн бүсийг тойруулан экологийн барилга болох "гурван түвшний хамгаалалтын систем" барьсан байна. Эдгээр нь үйлдвэрийн эргэн тойрон дахь ойн бүс, үйлдвэрийн замын ойн хамгаалалтын бүс, фотовольтаик хавтангийн доор ургамал тарих бүс юм.Үүний зэрэгцээ "Фотовольтаик цогцловор" цөлжилтийг засах бүс нь Хөвчийн элсийн хойд захад орших хилийн ойн бүстэй нягт холбоотой юм. Өөрөөр хэлбэл, Шар мөрний өмнөд эрэг нь Хөвчийн элсийн хойд захад орших хилийн ойн бүс юм. Өмнө зүгт нь "Фотовольтаик цогцловор" цөлжилтийг засах бүс байдаг. "Фотовольтаик цогцловор" цөлжилтийг засах бүс болон хилийн ойн бүс нь хоорондоо нягт холбоотой байж, бие биенээ нөхөж, хоёр бүсийг нэгтгэж, "хоёр давхар хамгаалалтын сүлжээ" бий болгож, энэ нь шар мөрөн рүү элс шороо дайрахаас чанд хамгаалж,  шар мөрөнд хуяг дуулга зүүж байгаатай адил юм.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : СОЛОНГО МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл