ӨМӨЗО-ы Худалдааны яамны мэдээлснээр 01-ээс 04-р саруудад тус орны гадаад худалдааны импорт, экспортын нийт өртөг 38 тэрбум 199 сая юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 13.1 хуваар өссөн бол 2019 оны мөн үеэс 6.0 хуваар өссөн байна. Үүнд импортын хуримтлагдсан өртөг 23.73 тэрбум юань хүрч өнгөрсөн оны мөн үеэс 6.1 хуваар өссөн бол экспортын хуримтлагдсан өртөг 14.46 тэрбум юань хүрч, өмнөх оны мөн үеэс 26.9 хуваар өссөн байна.
Энэ жилд Өвөр Монголын экспорт мэдэгдэхүйц нэмэгдсэн бөгөөд 01-ээс 04-р сар хүртэл өсөлтийн хурд 26.9 хувьд хүрч, орны импорт, экспортын өсөлтийн төвшин 13.8 пунктийг давсан байна. Өвөр Монголын худалдааны шилдэг түншүүдэд ОХУ-аас бусад Монгол, Австрали, Өмнөд Солонгос, Вьетнам, Чили, Тайланд, Перу зэрэг улсын худалдааны түншүүдтэй хийсэн худалдааны өртөг бүгд өсөх хандлагатай байгаа юм. ӨМӨЗО болон Монгол Улсын хоорондох худалдааны хэмжээ 9.49 тэрбум юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 56.1хуваар өсөв. ОХУ-тай хийсэн худалдааны хэмжээ 5.37 тэрбум юаньд хүрч, өмнөх оны мөн үеэс 4.0 хуваар буурсан байна. Бүх орны хүрээнд Манжуур хотыг багтаасан Хөлөнбуйр, Эрээн хотыг багтаасан Шилийнгол аймгаас бусад аймаг хотын импорт, экспортын нийт өртөг эерэг өсөлтийн хандлагатай. Бугат хотын импорт экспортын хэмжээ 7.31 тэрбум юаньд хүрч Өвөр Монголын хэмжээнд нэгдүгээрт жагссан байна.
Өвөр Монголын импорт экспортын нийт өртөг өнгөрсөн оны мөн үеэс 13.1 хуваар өсөв
2021-06-16 16:25
Өвөр Монголын импорт, экспортын нийт өртөг өнгөрсөн оны мөн үеэс 13.1 хуваар өсөв.
Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Ардын сайт
Дэлгэрэнгүй үзэх
