Өвөр Монголын гадаад худалдаа сайн хөгжиж байна
2015-03-18 11:11
Хөххотын Гаалийн газраас 3 дугаар сарын 17-нд мэдээлснээр

2015 оны 1, 2 дугаар сард ӨМӨЗО-ны гадаад худалдааны экспорт импорт 13.2 тэрбум юаньд хүрч, өнгөрсөн жилийн мөн үеэс 16 хувиар өссөн байна.
Үүнд: Импорт 17.1 хувиар нэмэгдэн 5.22 тэрбум юаньд, экспорт 15.1 хувиар нэмэгдэн 7.98 тэрбум юаньд хүрч, худалдааны алдагдал 2.76 тэрбум юаньд хүрчээ.
Гадаад худалдааны гол түнш Монгол Улстай хийсэн экспорт, импортын нийт хэмжээ 3.24 тэрбум юаньд хүрч, 90 хувиар өсөн нэмэгджээ. Харин Орос улстай хийсэн худалдааны хэмжээ зохих хэмжээгээр буурсан байна. Өвөр Монголоос Герман, Перу, Ирантай хийсэн худалдаа бага зэрэг нэмэгджээ.
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх
