Өвөр Монголын үхрийн махны үйлдвэрлэл Хятадад тэргүүлж байна
2026-01-27 09:42
Өвөр Монголын үхрийн махны үйлдвэрлэл Хятадад тэргүүлж байна
2025 онд Өвөр Монголын үхрийн махны үйлдвэрлэл анх удаа сая тонныг давж, 1.017 сая тоннд хүрч, Хятад улсдаа тэргүүлсэн тоон үзүүлэлт болжээ. Өвөр Монгол 2020 оноос хойш зургаан жил дараалан уг салбартаа Хятадад тэргүүлж байна.

Үүний зэрэгцээ, үхрийн махны үйлдвэрлэл өмнөх онтой харьцуулахад 126,000 тонноор өссөн нь улсын хэмжээнд үхрийн махны үйлдвэрлэлийн өсөлтийн 57 хувийг эзэлж, шинээр үйлдвэрлэсэн үхрийн махны хэмжээгээрээ ч тэргүүлж, түүхэн шинэ дээд амжилт тогтоожээ.
Зохиогч: ХАНЬ ШЮЭРҮ
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх
