
2014 оны 12-р сарын 24-ны өдөр ӨМӨЗО-ны тэргүүлэгч Баатар Засгийн газрын байнгын гишүүдийн хурал хуралдуулж, “ӨМӨЗО-ны Ардын засгийн газраас боомтын эдийн засгийн хөгжлийн тухай удирдах санал”-ын тухай ярилцжээ.
Боомтын давуу талыг ашиглан боомтын эдийн засгийг хөгжүүлэх нь улсын хил дагуу бүс нутгийн нээлтийн стратегийг хэрэгжүүлэх, Өвөр Монголын нээлттэй эдийн засгийн шинэ механизмийг бүрдүүлэх, Өвөр Монголын эдийн засгийн бүтцийн зохицуулалт болон хөгжлийн асуудлыг биелүүлэхийг түргэтгэж, Өвөр Монголын гадаадад нээлттэй болон эдийн засгийн хөгжлийн чухал стратегийг ахулах тухай арга хэмжээ болно.
Холбогдох байгууллага нэгжүүд Төв хороо, Төрийн Зөвлөлийн умардад нээлттэй байхыг өргөтгөх, торгоны замын эдийн засгийн бүсийг байгуулах, Орос, Монголд чиглүүлсэн чухал ажил болон бодлого, ӨЗО-ны “8337” хөгжлийн төлөвлөлтийг эрчимжүүлж, улсын умардад нээлттэй чухал суурин болон хөгжсөн хил нутгийн эдийн засгийн бүс байгуулах стратегийн төлөвлөлтийн ажлыг эрчимжүүлнэ. Боомтын нээлттэй байхыг дээшлүүлж, хөгжлийн суурь, хөгжлийн арга хэлбэрийг өөрчилж, ерөнхий чадавхыг сайжруулж, боомтын орнуудад татвараа батлах ерөнхийлсөн бүс, хил нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны бүс, хил дамнасан эдийн засгийн хамтын ажиллагааны бүс, аж ахуйн парк болон олон улсын барааны эргэлтийн паркийг байгуулж, олон улсын тэргүүний мэргэжлийг ашиглан улсын дотоод гадаадын аж ахуйн хамтралцааг эрчимжүүлнэ. Дотоод гадаадтай хамтарсан, давуу талтай, харилцан нөхвөрлөн хөгжсөн боомтын эдийн засгийн бүтцийг байгуулна.
