solongonews
“Сургуулийн захирлын нэрэмжит”ерөнхий боловсролын сурагчдын хөл бөмбөгийн тэмцээн /ШББХ 2015/
2015-03-19 16:16
3 сарын 16-ны өдөр Шинэ Барга баруун хошууны “Сургуулийн захирлын нэрэмжит” ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хөл бөмбөгийн тэмцээний нээлтийн ёслолын ажиллагааг Шинэ Барга баруун хошууны I дунд сургуульд зохион байгуулав.

Хошууны орлогч хошууны дарга Хуан Ёобө болон ухуулах сурталчилгааны хэлтэс, Соёл тамир радио телевизийн товчоо, Эвлэлийн хороо зэрэг байгууллагын ажилтнууд нээлтийн ажиллагаанд оролцов. Нээлтийн ажиллагаанд хошууны удирдлагаас хошууны ерөнхий боловсролын сургуулиудад бөмбөг бэлэглэж, хошууны орлогч хошуун дарга Хуан Ёобө болон Соёл тамир радио телевиз товчооны ажилтан анхны нөхөрлөлийн уралдаанд довтлогчийн хаалганд анхны бөмбөгийг өшиглөж үйл ажиллагааг эхлүүлэв.

Энэ жилээс эхлэн Шинэ Барга баруун хошуу Өвөр Монголын Өртөө Засах Орны төлөвлөгөөгөөр бүх ерөнхий боловсролын сургуулиудын хооронд “Сургуулийн захирлын нэрэмжит” болон “Хошууны даргын нэрэмжит” сурагчдын хөл бөмбөгийн холбоот уралдаа тэмцээнийг эхлүүлж, ялагч багыг хошуугаа төлөөлөн Хөлөнбуйр хотын “Хотын даргын нэрэмжит” болон Өвөр Монголын Өртөө Засах Орны “Тэргүүлэгчийн нэрэмжит” хөл бөмбөгийн холбоот уралдаанд оролцох эрхийг өгнө.

Энэ жил ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд хөл бөмбөгийн уралдаан тэмцээнийг олон хийж, хүүхдүүдийг хөл бөмбөгд дур сонирхолтой болгох урам зоригийг цэцэрлэгийн наснаас нь олгож, стандартад нийцсэн хөл бөмбөгийн талбайг байгуулж, бүх бэлтгэлийг нь бүрэн хангаж өгөх болно.

Зохиогч: Чэн Лихуа, Цэнгэл, Сурнаа
Эх сурвалж : Дундад, Монголын найрамдлын сүлжээ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл