solongonews
ӨМӨЗО хямд нүүрс хангаж байна
2021-11-19 09:06
ӨМӨЗО хямд нүүрс хангаж байна

    Бөөнөөр худалдан авах, хэсэгчлэн тээвэрлэх, айл өрхөд түгээх ... гээд Өвөр Монголын олон нутгийн захиргаа ард иргэдэд хямд нүүрс түгээх ажлаа амжуулж байна.

    Нүүрсний үнэ ихэд өсөж буй нөхцөл байдалд нутгийн нүүрсний нийлүүлэлт хангалтгүй Өвөр Монголын Баяннуур хотынхон нүүрс олборлож буй бүс нутагтай идэвхтэй хамтран ажиллаж, зориулалтын ачааны машин томилон нүүрс зөөвөрлөж, Бортохой нутгийн 250 мянга орчим оршин суугчдыг 620 мянга гаруй тонн хямд нүүрсээр хангав. 

    Сүүлийн өдрүүдэд Баяннуур хотын Линьхэ дүүргийнхэн сум суурингийн малчид, тариачдад баталгааны нүүрс хангах зорилгоор хямд нүүрс борлуулах цэгийг ажиллуулаад байна. Энэ мэдээллийг аваад хямд нүүрс худалдан авахаар траектортой ирсэн Ланшань суурингийн Фүшэн тосгоны Тянь Шюебин:

- Одоогийн зах зээл дээрх нүүрсний үнэ тонндоо 1300 юань орчим байгаа. Бид эндээс нэг тонн нүүрсэнд урьдчилж 700 юань төлөх шаардлагатай. Тэгээд нүүрсний уурхайн үнэ нь гарсны дараа тээврийн зардлаа тооцоолоод бодит үнэ тогтоогдоно. Засгийн газраас хөнгөлөлттэй бодлого хэрэгжүүлж буйн ачаар бид хямд нүүрс авах боломжтой боллоо гэж ярьлаа.

 Ланшань суурингийн хямд нүүрс борлуулдаг газар дээр оршин суугчид бүртгүүлж, нотолгоо хийлгэсний дараа жинлэж, ачигчаар сайн чанарын цэвэр нүүрсийг траектортоо ачин буцаж байлаа. Энэ нутгийн иргэн Гүө Юнпин:

- Нүүрсний үнэ өсөөд байхаар нь яадаг ч билээ гэж зовж байлаа. Засгийн газраас манай айл өрх бүрт 2.5 тонн нүүрс хямдаар худалдахаар шийдвэрлэсэн юм. Ингэснээр манайх ойролцоогоор 1500 юань хэмнэх боломжтой боллоо гэж хэллээ.

   Баяннуур хотын Дэнкөү шяний сум суурингийнхан нүүрсээ айл өрхүүдэд хүргэж өгөх үйл ажиллагаа зохион байгуулж байна. Юншэн тосгоны Лю Юйхуа:

- Хүйтний эрч чангарч буй үед засгийн газраас хямд нүүрсийг үүдэн гадаа авирч өгч байгаад баяртай байна гэж хэлж байлаа.

 Эх сурвалжид Дэнкөү шяний захиргаа нийт 5500 ачааны машин нүүрсийг худалдан авч нүүрсний уурхайн үнэ буюу тонндоо 450 юанийн ханшаар иргэдэд хангаж байгаа бөгөөд тээврийн зардлыг бодит зайны дагуу иргэд өөрсдөө төлөхөөр шийдвэрлэжээ. Баталгааны нүүрс өрх бүрт 2.5 тонн байхаар тооцоолбол Дэнкөү сянь 13623 өрхдөө нийт 34057.5 тонн хямд нүүрс борлуулахаар төлөвлөж байна. Дэнкөү шяний Орон сууц бүтээн байгуулалтын газрын орлогч дарга Лю Жифан:

- Бид нүүрс бэлтгэх, тээвэрлэх, хадгалах, борлуулах зэрэг бүх үйл явцыг хянаж, энэ сайн үйлсийг илүү хүртээмжтэй хийхийг хичээж байна гэж хэлж байлаа. 
    Баяннуур хотынхон 249 мянга 900 өрхийн малчид, тариачдад нийт 624 мянга 600 тонн хямд нүүрс борлуулж, өвлийн дулаалгын асуудлыг нь баталгаажуулж байна. 

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Хятадын Олон Улсын Радио
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл