Малын үнэ ханш буурч байгаа өнөөдөрийн нөхцөл байдалд Үзэмчин нутгаас үхэрээ үнэд хүргэж байгаа баярт мэдээ уламжлагдаж байна.

Наймдугаар сарын эхнээр “Хятадын хүний эрхийн үйл ажиллагаа -2025” дотоод гадаадын сэтгүүлчдийн Өвөр Монгол дахь сурвалжилгын аянаар Шилийн гол аймагын Баруун Үзэмчин хошууны Баянхошуу сумнд сурвалжлах явцад Баянхошуу сум нь малчидын хувьцаат компани байгуулан малчдын үхэр малыг үнэд хүргэж үхэр болгоноос 3 мянган юаний оролго нэмэгдүүлсэн тухай ойлгосон билээ.
Баруун Үзэмчин хошууны Содон мал аж ахуйн хувьцаат компани нь Баянхошуу сумны Саруул шил баг зэрэг сумны 14 багийн хувьцаа эзэмшигч малчдын хоршоодын хөрөнгөөр 2024 оны 04-р сард байгуулагдасан тус хошууны орчин үеийн мал аж ахуйн үйлчилгээ хангаж, малчдад чанар сайтай бөгөөд хямд малын тэжээл хангах, мал аж ахуйн мэргэжлийн технологи хангах, малын ашиг шим ба мах махан бүтээгдэхүүн борлуулах үйлчилгээ үзүүлж байгаа болно. Шилийн гол аймгийн Баруун үзэмчин хошууны Баянхошуу сумны намын хорооны дэд нарийн бичгийн дарга, сумын засаг дарга Цэнгэлт хэлэхдээ:
- Бидний зорилго ганцхан, бид малчдын орлогыг нэмэгдүүлэх, амьдралыг нь сайжруулах явдал болно. Бидний компани 2024 онд байгуулагдсанаас одоо болтол 5 талын ажлыг хийсний малчлын сэтгэлд хамгийн хүрсэн ажил бол малын үнэ унаж байгаа өнөөдрийн байдалд малчдын мал үхэрийг үнэд хүргэж чадсан явадал юм гэжээ.

Уг компани нь мал аж ахуйн гаралтай түүхий эдийг сайжруулан бэхжүүлэх зорилгоор 2024 онд "бордон тэжээх+борлуулалт хийх" загвраар "Үзэмчин цагаан үхрийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх холбоо"-г байгуулсан. Үүний зэрэгцээ Баруун Үзэмчин хошууны Жюй Баоюань махны үйлдвэр ХХК, Өвөр Монголын Фэнжин Маньюань мал аж ахуйн ХХК зэрэг цагаан үхрийн нийгэмлэгийн гишүүдтэй урт хугацааны хамтын ажиллагааны гэрээ байгуулсан байна. Бээжингийн "Шань Динжянь" компанитай хамтран "Шань Динжянь, Монгол халуун тогоо" (Сунжуан)-д хөрөнгө оруулалт хийж, Монгол халуун тогоотой рестораныг хамтран байгуулж, 10 мянга гаруй хурга, 150 үхрийн цагаан махыг боловсруулж, Үзэмчин хонийг Хятадын нийслэл Бээжингийн хоолны газарт нэвтрүүлсэн байлаа. Мөн Шанхайн гадаад эдийн засаг худалдааны аж үйлдвэрийн ХХК, Илү хүнс (Шанхайн ХХК) зэрэг дөрвөн компанитай 10 сая юанийн стратегийн хамтын ажиллагааны гэрээ байгуулжээ.
Баянхошуу сумны 14 багийн нэг болох Хараат багийн намын үүрийн нарийн бичгийн дарга, багийн дарга Бүрэнтэгш:
- Манай багийн 80 хувийн малчид цагаан үхэр малждаг. Малчид тугалаа компанид авчирч органик бордоогоор бордоод зах зээлийн үнэнээс маш өндөр зарж чадсан болохоор малчдын магнай тэнийж л явна. Бид нэг үхэр дээр зах зээлийн үнэнээс 3000 юаниар өндөр зарсан нь малчдын цэвэр орлогыг үхэр бүрээс 3000 юань нэмэгдүүлсэн гэсэн үг юм. Үүний дээр малын мах махан бүтээгдэхүүн болгоод зарах дээр компани маш их хүч хөдөлмөр зарцуулсан. Одоо бүтээгдэхүүнээ зарж, захилга өгч бий тогтсон зах зээлтэй болсон нь малчдын орлогыг бас нэг удаа нэмэгдүүлсэнтэй адил юм.

Энэхүү малчдын хувьцаат компани байгуулагднаас малчдад 5 талын ажил үйлчилээ хангажээ: Нэгдүгээрт, холимог бордооны үйлдвэр байгуулснаар 2025 оны хаврын бэлчээр сэргээх хугацаанд малчдадаа хямд бөгөөд чанар сайтай бордоо хангаж, хаврын гацаг цагийг ажиггүй өнгөрүүлсэн байна. Энэ нь 80 гаруй өрхийн нийт 400 мянга гаруй зардал хэмнэсэнтэй тэнцсэн. Хоёрт, бордон тэжээх бааз байгуулжээ. Малчдын цагаан үхрийг тэжээн үржүүлэх баазад шилжүүлэн шинжлэх ухаанчаар бордож, 600 кг хүрсэн цагаан үхрийг шууд зах зээлд нийлүүлсэн. Гуравдугаарт, Үзэмчин цагаан үхрийн нийгэмлэг байгуулж, цагаан үхрийг сурталчлан танилцуулснаар одоо болоход Бээжин, Шанхай, Шэньжэнь зэрэг том хотуудад өөрийн зах зээлтэй болоод бий. Дөрөвт, бид Бээжингийн халуун тогооны хоолны газартай хамтран ажиллаж, Үзэмчин хонь болон үхрээ Бээжинд захиалга өгч борлуулах болжээ. Тавд, малчдад гар урлал, аялал жуулчлалын зах зээлд зориулалттай жижиг бараа бүтээгдэхүүн хийх юм уу ажил олгох талаар олон төрлийн сургалт зохион байгуулжээ. Өнөөдөр болоход зарим малчид өөрийн эрхэлдэг бизнестэй болсон байна гэжээ.

Өдгөө Баруун Үзэмчин хошууны үзэмчин цагаан үхрийн аж ахуй эрхлэгчдийн тоо 800-г давж, бүх хошууны мал тооллогын дүнгээр 60 мянга орчим толгой болжээ. Энэ нь нэгэнт тухайн нутгийн малчдын баяжих чухал арга зам болоод байна. Баруун Үзэмчин хошууны Содон мал аж ахуйн ХХК энэ жил 800 цагаан үхэр, 15000 үзэмчин хонь,10 тонн чанар сайтай цагаан идээ борлуулахаар төлөвлөж байгаа бөгөөд жилийн орлого нь 3 сая гаруй юаньд хүрэх төлөвтэй байна.
