solongonews
“Дундад улсын алдарт багшийн холбоо, хүслэнт ажлын гавъяат шагнал”-ын эзэн Анабад
2015-03-19 16:56
2 сарын 4-ний үдээс өмнө Дундад улсын залуучууд багачуудын хөгжлийн хандивын сан болон Дундад улсын алдарт багшийн холбоо хамтран зохион байгуулсан “2014 оны Дундад улсын нэрт багшийн холбоо, хүслэнт ажлын гавьяат шагнал”-ын эзэд тодров.

Дундад улсын 29 муж, шууд харьяа хот, өөртөө засах орноос ирсэн шилдэг хөдөө тосгоны 1690 багш нар шагнал хүртэж, 287 нэрт багш нэр дурдагдан шагнал хүртэв. 2014 оны 11 сарын сүүлээс эхлэн Шинэ Барга баруун хошууны эвлэлийн хороо дээд шатны эвлэлийн хорооны шалган сонгох албан бичгийн шаардлагаар Соёл боловсролын салбаруудтай холбогдож, мал аж ахуйн орны нэг шилдэг багшийг танилцуулав. Хот, хошуу, тойргийн шаталса танилцуулгаар дамжин Шинэ Барга баруун хошууны II бага сургуулийн Анабад багш “Дундад улсын алдарт багшийн холбоо, хүслэнт ажлын гавьяат шагнал” хүртэв.

  Анабад багш сурган хүмүүжүүлэх ажлыг 25 жил хийж яваа. Сурган хүмүүжлийн ажилдаа соёлын үрээ цацаж яваа, идэвхтэй судалж суралцаж яваа нэгэн шилдэг багш юм.

  Хөлөнбуйр хотын сурч судлах гол багш болон хошууны зэрэглэлийн шилдэг ангийн багшаар үнэлэгдэж, орны зэрэглэлийн заах аргын уралдаанд нэгдүгээрт, орны зэрэглэлийн монгол хэлний хичээлийн үнэлэлтэд нэгдүгээрт тус тус орж, “Сурагчдаа хэрхэн тооны ухаанаар бие даан шинжилж судлах чадварыг хүмүүжүүлэх” өгүүллэгээ “Алтан-Үндэс” сэтгүүлд нийтлүүлж, “Бага ангийн хүүхдүүд хэрхэн асуудлыг шийдвэрлэх чадвар” Хөлөнбуйр хотын нэгдүгээр зэрэглэлийн өгүүллэгийн уралдааны шагнал зэргийг хүртжээ. 

Зохиогч: Бай Лихуа, Цэнгэл, дадлагын оюутан Го Халиунаа
Эх сурвалж : Дундад, Монголын найрамдлын сүлжээ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл