solongonews
Дундад, Монголын ноолуурын үйлдвэрийн хурал болов
2015-05-20 16:16
Өвөр Монголын ноолуурын үйлдвэр нь дэлхийд хамгийн том гэсэн утгаараа үйлдвэрлэлийн хэмжээ хамгийн их, чанар сайн, үйлдвэрийн чадал сайн, брендийн төрөл олон зэрэг давуу талтай. Өвөр Монголын засгийн газраас ноолуурын үйлдвэрийг хөгжүүлэх талд маш хүчтэй ажиллан, бодлого боловсруулан хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлжээ.

      

         5 дугаар сарын 20-ны өдөр Дундад, Монголын ноолуурын үйлдвэрийн хурал Хөххотод зохион байгуулагдав. Уг хуралд Дундад улсын 23 үйлдвэр, Өвөр Монголын 52 ноолуурын үйлдвэрийн төлөөлөгч болон Монгол Улсаас хүрэлцэн ирсэн ноолуурын үйлдвэрийн төлөөлөгчид Хөххотод хүрэлцэн ирж оролцжээ.

         Өвөр Монголын ноолуурын үйлдвэр нь дэлхийд хамгийн том гэсэн утгаараа үйлдвэрлэлийн хэмжээ хамгийн их, чанар болон үйлдвэрийн чадал сайн, брендийн төрөл олон зэрэг давуу талтай. Өвөр Монголын засгийн газраас ноолуурын үйлдвэрийг хөгжүүлэх талд маш хүчтэй ажиллан, бодлого боловсруулан хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлжээ. Хоёр орны ноолуурын үйлдвэрийн хамтын хөгжлийг ахиулах үүднээс Монгол Улсын ноолуурын үйлдвэртэй олон талаас хамтран ажиллаж, хоёр орны ноолуурын үйлсийн хөгжилд маш том түлхэц үзүүлсэн юм.
     Энэ удаагийн арга хэмжээ нь Дундад, Монгол хоёр орны ноолуурын үйлдвэрийн хөгжлийг ахиулан, хоёр орны ноолуурын үйлдвэрүүдийн хамтын ажиллагааг дээшлүүлэх болон хамтын хөгжилд ахицтай хувь нэмэр оруулсан байна.

Эх сурвалж : \"Солонго\" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл