
БНХАУ-ын Төвийн Үндэстний Их Сургуулийн профессор Ч.Хишигтогтох багш бол Хятад улсад монголын эрдэм шинжилгээний салбарт оройлж яваа өндөр зүтгэл үлэмж гавьяатай ахмад эрдэмтэн юм. Далан насны давааг давсан ч ахмад багш маань мөн л монгол судлалынхаа үйлсэд харамгүй зүтгэн чармайсаар.....
Багшлахын зэргээр судласан Ч. Хишигтогтох багшийн монгол судлалын дархан үйлсэд мохошгүй зүтгэж ирсэн түүнийг олж уулзсан нь сэтгүүлч болсон миний хувьд хамгийн их аз юм.
Ахмад багш Хишигтогтох 1940 оны 12-р сард үзэсгэлэнт сайхан Улаанхад хотын Хишигтэн хошууны Далайнуур суурингийн Таванхуа гацаанд төржээ. Тэрбээр жараад оны үеэр Хятадын Төвийн үндэстний их сургуулийн монгол хэлний салбарын монгол хэл утга зохиолын ангид элсэн орж, их сургуулиа дүүргэхээр мөн сургуульдаа үлдэн багшилж, ажил үйлсийн анхны гараагаа эндээс эхлүүлжээ.
Хишигтогтох багш 1966 оноос 1986 он хүртэл монгол хэл утга зохиолын сургалтын тасагт монгол хэл утга зохиолын сургалт судалгааны ажлыг хийж явжээ. 1986-2000 оны хооронд тэрээр утга урлагийн судалгааны газар монгол үндэстний урлагийн судалгаа болон сургалтын ажил хийжээ. Орлогч профессор, профессороосоо докторын багш болж, мөн монгол үндэстний түүх утга зохиолын эрдэмтэн болсон Хишигтогтох багш маань 1993 оноос эхлэн олон удаа Японы Васэдагийн их сургуульд хүрч эрдэм шинжилгээний айлчлал хийж, Васэдагийн их сургуулийн Жи Тяньшүньи профессортой хамт “Алтан хааны домог” номыг хэвлүүлсэн байна. Тэрбээр бас Монгол улсын ерөнхий сайдын урилгаар Улаанбаатарт болсон 8-р хугацааны олон улсын монгол эрдэмтдийн хуралд оролцож Чингис хааны мэндэлсэн 840 жилийн ойн дурсгалд зориулан эрдэм шинжилгээний тайлан хийж Хятад Монголын олон эрдэмтэн мэргэжилтний хүндэтгэл бишрэлийг хүртэж явлаа. Хишигтогтох багш мөн олон удаа урилгаар Америкийн монгол соёлын нийгэмлэг, Индианагийн Их сургуулийн монгол судлалын төв болон Солонгосын монгол судлалын нийгэмлэг зэрэг газруудад хүрч үр бүтэмж өндөр эрдэм шинжилгээний айлчлал хийж явсан гялалзсан сайхан түүхтэй билээ.
Сүүлийн жилүүдэд Хишигтогтох багш маань “Монголын эртний угта зохиолын судлал”, “Монголын эртний утга зохиолын шинэ судлал”, “Монголын сурвалж бичгийн судлал”, “Монгол хэлний шүлэг дууны зүүлт” болон “Монгол судлалын монгол хятад хэлний зохиолын эмхэтгэл” зэрэг олон арвин ном туурвисан байна. Үүнд: “Монголын эртний угта зохиолын судлал” ном нь 1992 оны Бээжин хотын философийн нийгмийн шинжлэх ухааны шилдэг бүтээлийн 2-р том шагналыг гардсан. Мөн 2008 онд Монгол улсад кириллээр хэвлэгдэж, Монгол улсын эрдэмтдийн ширээний ном болсон байна. “Монгол хэлний шүлэг дууны зүүлт” ном нь гадаад дотоодын анхны тайлбар бичиг болж, одоо ч гэсэн гадаад дотоодын эрдэмтэд уншигчдын анхааралд хүрсээр байна.
Хишигтогтох багшийн судалсан шүлэг дууны онолын талын цуврал өгүүлэл нь монгол шүлэг дуу болон Алтай язгуур хэлний олон хэлний шүлэг дууны ангилал дүрмийг гурван төрөлд хуваасан байна. Энэ нь монгол шүлэг дууны ангилал дүрмийн судлал болон Алтай судлалд чухал эрдэм шинжилгээний ач холбогдол үзүүлсэн юм байна.
50 гаруй жилийн турш монгол судалгааны үйлсэд ухаан чадал оюун тамираа шавхан зүтгэн чармайсаар ирсэн түүний аяны мөрөөс нь амжилтын цэцэг дэлгэрсээр.....
Саяхан өнгөрсөн 2013 оны 11-р сард эрдэмтэн багшийн маань өгүүллийн сонгодог түүвэр хэвлэгдсэн билээ. Тэрээр Хятад Монгол хоёр улсын олон нэрт доктор, профессор монгол судалгааны эрдэмтэн багш нар оролцсон “Ч. Хишигтогтохын өгүүллийн сонгодог түүвэр” хэвлэгдсэнийг тэмдэглэх эрдэм шинжилгээний хурал хийж, профессор багшийн маань сурвалж бичгийн судалгааны шинэ санаа, үнэ цэнийг улам тодруулж өгсөн ба Хишигтогтох багшийн соёлын өвд хандсан хандлага, монголын сурвалж бичгийн судалгаанд оруулсан нөр их хөдөлмөрийг бүрэн үнэлсэн байна.
Ч.Хишигтогтох багш бол Хятад улсад Монголын эртний утга зохиолын судлалын салбарт оройлж яваа эрдэмтдийн нэг бөгөөд энэ судалгааны чиглэлээр үлэмжхэн ажил хийж, олон өгүүлэл зохиол нийтлэсэн юм. Хишигтогтох багшийн хэвлүүлсэн өгүүллийн сонгодог түүвэр нь Монгол үндэстний орчин үеийн уран зохиолын түүх, Монголын сурвалж бичгийн судалгаа, Монголын түүх соёл гэсэн гурван боть номоос бүрдсэн байна. Уг номд нийт 79 өгүүлэл орсон бөгөөд энэ нь түүний 50 гаруй жилийн судалгааны үр дүн гэж хэлж болно.
Мөн уг эрдэм шинжилгээний хурлын үеэр гурван жилд нэг удаа олгодог Ц.Дамдинсүрэнгийн нэрэмжит шагналыг Ч. Хишигтогтох профессорт олгосныг Монгол Улсын СГЗ, доктор, профессор Д.Цэдэв олон нийтэд дуулгаж, 2014 оны 1-р сарын 21-ний өдөр, Монгол улсын Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч, академич Б. Энхтүвшинээс профессор Ч. Хишигтогтохт ардын уран зохиолч, академич Ч. Дамдинсүрэнгийн нэрэмжит шагнал гардуулжээ.
Хишигтогтох багшийн Ч. Дамдинсүрэнгийн нэрэмжит шагналыг авахад нь гол болсон бүтээл гэвэл 1988 онд хэвлэгдсэн "Монголын эртний утга зохиолын судлал", 1999 онд хэвлэгдсэн "Монголын эртний утга зохиолын шинэ судлал", 2003 онд хэвлэгдсэн "Монголын сурвалж бичгийн судлал" зэргийн цогц бүтээл болон 70-аад өгүүлэл нийтлэл багтаж байгаа ажээ. Эрдэмтэн багш маань зөвхөн утга зохиол судлаад зогсохгүй, мөн Монголын түүх, соёлын судлалд онцгой гавьяа зүтгэл оруулсан нэгэн билээ. Тиймээс ч Ч. Дамдинсүрэнгийн нэрэмжит шагналыг хүртэж байгаа нь гарцаагүй. Энэхүү том шагнал нь түүний хөдөлмөр чармайлтыг бүрэн үнэлж байгааг юм.
Монгол судалгааны тавцанд алтан гадас шиг гэрэлтэж, Хятад улс цаашлаад дэлхийн монгол судлалынхныг доргиулж явсныг түүний амьдралынх нь урт цуваа бүтээлүүд нь гэрчилнэ. тэрээр олон шилдэг бүтээлтэйрээ ч омогшино. Ийм шилдэг зохиолчоороо Монгол угсаатан маань ч бахархана.
