
Шалгалтаар нийт 20 мянга гаруй юаний хугацаа нь дууссан 100 гаруй эм, эм эмнэлгийн хэрэгслүүдийг устгаж, 10 мянган юаний хугацаа нь дууссан 1000 гаруй хүнсний бүтээгдэхүүнийг хурааж устгав.
2014 оны эм тан, хүнс, эм эмнэлгийг хянах товчооноос баяр ёслолын өдрийг сонгож, эм найруулах тасаг, хятад эмд тусгай хяналт шалгалт хийж шалгахаа чангатгаж, гаднаас ирэн хууль бусаар худалдаж байсан эмийг хоёр удаа хураана авч, шийтгэж, хууль бусаар хятад эмийг борлуулах болон найруулсан 300 уутыг хурааж, бүх хошууны 7 хувийн эмийн дэлгүүр эмийн GPS гэрчилгээ болон эм худалдах эрхийн бичгийг шинээр солих ажлыг хийж, баталгаат хугацаа 100 хувь хүрч, дэлгүүр болон эмийн сангийн тухайн газарт нь хариуцлагатан болон сурвалжлагчид очиж, хугацаа нь тулсан эм танг хураан устгаж, хогийн саванд хаяхыг хориглож, ус хөрсөнд шингээж, орчин тойрноо бохирдуулж байгааг хориглож, дамын наймаачдын ямар ч хяналтад оруулаагүй баглаж бэлдсэн эмийг худалдах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг зохион байгуулж амжилттай өрнүүллээ.
Сурвалжлагч хүнс, эм эмнэлгийн хянах товчооны мэргэжлийн хянагч нартай Шинэ Барга баруун хошууны Дундад, Орос, Монголын дэлгүүрээр хяналт шалгалт хийв. Захын үүдээр ороход үүдний хэсэгт мах, зайдас шарах зэргээр өглөөний хоол, бэлэн хоол хийж худалдаж, хажуугаар нь орж гарах байгаа олон хүн, гутлын дэлгүүр гэх мэтээр хөглөрч холилдож байгаа нь эрүүл бус хүнсний худалдааны хуульд үл нийцэж, худалдах зөвшөөрөлгүй, бүр үнэмлэхгүй байгааг шалгаж, хуулийн дуудах бичгийг дэлгүүрийн эзэнд өгөв. Мөн үргэлжлүүлэн бусад хүнс, барааны дэлгүүрийг шалгалаа. Энэ удаагийн шалгалтад хүнс, ундааны сав болон бүтээгдэхүүний чанарын үнэмлэх, QS үйлдвэрийн зөвшөөрлийн тэмдэг, үйлдвэрлэсэн цаг хугацааг шалгав.

Энэ жилийн “3.15”-ны Дундад улсын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах өдөр тохиож байгаад зориулан иргэдийн эрүүл амьдрал, эрүүл биеийн төлөө санаа зовж байгаа сэтгэлийг тэгшилсэн “Эрүүл хүнсийг хэрэглэе” гэх уриан доор чанартай, нарийн шалгалтыг хэрэгжүүлж чадлаа.

