solongonews
Хоёр орны хэвлэл мэдээллийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ
2015-05-22 19:51
ӨМӨЗО-ны Засгийн газрын хэвлэл мэдээллийн алба, Бүгд Найрамдах Буриад Ард Улсын Засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба хоорондын хамтын ажиллагааг эрчимжүүлэх тухай хэлэлцээрт гарын үсэг зурсан байна.

Өнөөдөр үдээс хойш Өвөр Монголын Өөртөө Засах Орон болон ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Ардын Улсын хэвлэл мэдээллийн салбар хоорондын хамтын ажиллагааны хэлэлцээрт гарын үсэг зурах ёслол Хөххотод боллоо.

Уг ёслолын үеэр ӨМӨЗО-ны Засгийн газрын хэвлэл мэдээллийн алба, Бүгд Найрамдах Буриад Ард Улсын Засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба хоорондын хамтын ажиллагааг эрчимжүүлэх тухай хэлэлцээрт гарын үсэг зурсан байна. Мөн үүний зэрэгцээ Өвөр Монголын Өдрийн Сонины хороо, Өвөр Монголын Радио телевиз хороо болон Буриад улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хооронд хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх, харилцан туршлага солилцох тухай хэлэлцээрт гарын үсэг зурлаа.

 

 

Найруулагч: М.Банди
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл