ӨМӨЗО-ны засгийн газрын хэвлэл мэдээллийн газраас ойрын өдрүүдэд ӨМӨЗО-ны хоёр дахь удаагийн ус чийг бүхий намгархаг газрын нөөцийн судалгааны үр дүнг олон нийтэд зарлалаа. Судалгааны дүнд Өвөр Монгол намгархаг газрын нөөцөөрөө Хятадын хэмжээнд жагсаалтын гуравдугаарт ордог байна. Үүнд: Хөлөнбуйр хот болон Шилийн гол аймаг нь Өвөр Монголын хэмжээнд намгархаг газрын талбайн жагсаалтаар нэг, хоёрт тус тус жагсдаг. Мөн Өвөр Монголын хэмжээнд ус чийг бүхий намгархаг бус нутгийн нийт талбайн 70.8%-ыг эзлэж байна.
Одоогийн байдлаар Өвөр Монгол анх удаагаа намгархаг газрын экосистемийн тусгай хамгаалалтын газар болон намгархаг газрын парк зэргээр хамгаалалтын хэлбэр үүсгэж хамгаалалтын системийг бий болгосон байна. Энэхүү хамгаалалтын системд хамрагдсан намгархаг газрын талбай 1.476 сая га талбай бөгөөд Өвөр Монголын хэмжээнд бүс нутгийн намгархаг газрын нийт талбайн 24.4%-ыг эзлэж байна.
