solongonews
Хятадын Хөдөлмөрийн баатар Жы Хүшэн
2024-08-13 11:19
Хятадын Хөдөлмөрийн баатар Жы Хүшэн

       

       Жы Хүшэн 1973 оны 06-р сард ХКН-д элсжээ. 1995, 2000, 2005, 2010 онуудад бүх Хятадын “Хөдөлмөрийн баатар” цол хүртэж байсан бөгөөд "Цаг үеийн манлайлагч" хамгийн нөлөө бүхий бүх Хятадын хөдөлмөрийн баатраар сонгогдсон. Хятадын “05-р сарын 01”-ний Хөдөлмөрийн баатрын медаль, Үндэсний эв нэгдлийн үлгэр жишээч, ӨМӨЗО-ы Хөдөлмөрийн баатар, Өвөр Монголын үндэсний эв нэгдлийн үлгэр жишээч, Өвөр Монголын шилдэг коммунист намын гишүүн, Умард хилийн үлгэр жишээч зэрэг 41 муж, өөртөө засах орны төвшнөөс дээших шагнал хүртсэн.

      БНХАУ байгуулагдсаны 50, 60, 70 жилийн ойн ёслол, ХКН байгуулагдсаны 100 жилийн ойг тэмдэглэх ёслол, Японы эсрэг дайны ялалтын 70 жилийн ойд зориулсан цэргийн парадад уригдан оролцсон байна.

       Жы Хүшэн намын гишүүн болсон эдгээр жилүүдэд нийт 220 мянган юанийн мөнгө хандивлан, олон хүнийг тусалж дэмжсэн байдаг. Тэрээр ӨМӨЗО-ы Улаанцав аймгийн Хуадэ шяний 7 хүүхдэд туслан тэтгэж, их сургуулийг нь төгсгөжээ. 

 

Ерөнхий редактор: Л.Наранхүү

Редактор: З.Гэгээнтуяа, Юэ Ин

Сэтгүүлч: Б.Ариухан

Дизайнер: Ц.Цэлмүүн

Зураглаач: Б.Сурнаа

Эвлүүлэгч: Б.Сурнаа

Зохиогч: Б.АРИУХАН, Б.СУРНАА,Ц.ЦЭЛМҮҮН
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : СОЛОНГО МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл