Мөн Эрээн хот нь улсын хөгжлийн зүгээс хил нутгийн нээлтийн онцлогийг ашиглан зорилтоо хол тавьж, дэд бүтцийн байгуулалт, ашигт малтмалыг нээн ашиглах болон банк санхүүг нэгтгэсэн “Гурвыг нэгтгэх” эдийн засгийн хамтын ажиллагааны төлөвлөлтөө сайжруулан, боомтын хөжглийг ахиулж байна гэжээ.
Эрээн боомтын ажилтан танилцуулахдаа: -Эрээн хотоос Замын-Үүд хүрэх авто замын боомтын уул уурхайн бүтээгдэхүүнийг бүсээр дамжуулах болсон нь олон улсын дэд бүтцээр холбогдох чухал төслийн нэг болж, Дундад улсын хэмжээнд ч анх удаа хийгдэж байгаа төсөл болно. Ерөнхий хөрөнгө оруулалт нь 1 тэрбум 480 сая юаньд хүрч, бүх урт нь 11.1 км байна гэжээ.
Дундад улсын Монгол Улсад хандсан авто зам болон төмөр замын хамгийн том боомт болсон Эрээн боомтод олон улсын дэд бүтцийн байгуулалтын хөгжил нь боомтын эдийн засгийн хөгжлийг шууд нөлөөлж байна. Боломжийг ашиглан олон улсын дэд бүтцээр холбогдох эдийн засгийн хамтын ажиллгааг түлхүү ахиулах талаар үр дүн гаргах хэрэгтэй. Эрээн хот-Улаанбаатар-Улаан-Үүд хүрэх төмөр замыг өөрчлөн сайжруулж, Оросын Эрхүүгээр эхлэх цэг болгож, Монгол Улсаар дамжин Эрээн боомтыг холбосон Дундад, Оросын нефт, хий, ус дамжуулах хоолойг байгуулна. Төмөр замын зогсоцын талбайг шинэчлэх төслийг хэрэгжүүлж, уул уурхайн бүтээгдэхүүнийг бүсээр дамжуулах төлөвлөлтийг байгуулж, Ази-Европын олон улсын барааны эргэлтийн төвийг байгуулж, Эрээн хотын олон улсын онгоцны буудлыг байгуулж, боомтын ерөнхий чадавхийг сайжруулна. Жинин хот-Эрээн хүрэх төмөр замыг өөрчлөн сайжруулах ажлыг түлхүү ахиулж, Шилийн хот-Эрээн хүрэх төмөр замын барилгыг түргэтгэж, Баян-Уул-Эрээн хүрэх төмөр замын барилгыг эхлүүлж, Эрээн хот-Жанчхүү хүрэх худны авто замын байгуулалтыг ахиулж, Эрээн хотын далайн гарцтай хотууд болон бусад нутгуудтай холбоно.
