solongonews
Монгол оюутнууддаа ажлын байр хангаж байна
2015-01-31 00:19
Үхай хотын үндэстний сурган хүмүүжлийн хөгжилдөө итгэл төгөлдөр байна

Үхай хотоос хүрэлцэн ирсэн УТЗЗ-ний гишүүн Лян Мэй  "Хоёр хурaл"-аар малаж ахуй тариалангийн оронд амьдарч байгаа багш нарын цалин мөнгийг дээшлүүлэх тухай санал санаачилсан нь гишүүдийн анхаарлыг онц татаж билээ. 
Засгийн газрын ажлын тайланд үндэстний сурган хүмүүжлийг хөгжүүлэх тухай дурдсан юм. Үхай хот үндэстний сурган хүмүүжлийн хөгжлөөс хоцорч болохгүй. Үхай хотын үндэстний сурган хүмүүжлийг хөгжүүлэх том үүрэг бидний мөрөн дээр тавигдаж байна гэж гишүүн Лян Мэй ярьж байлаа. 
Лян Мэй гишүүний танилцуулснаар, Үхай хотын 500 мянга гаруй хүн амын дотор 20 мянга гаруй монгол үндэстэн бий. Нам засгийн хайр халамж болон үндэстний соёлдоо хайртай багш нар, эцэг эхчүүд хамтдаа 2009 онд монгол хүүхдийн цэцэрлэгтэй болж, одоо 60 монгол хүүхэд эх хэлээрээ сурах наснаас өмнөх сурган хүмүүжлийг хүртэж байна. Одоохондоо тус хотод нэйт 200 гаруй монгол сурагчтай бөгөөд монгол сурагчийн тоо жилээс жил нэмэгдэх хандлагатай болж байна. Үхай хотын намын хороо, засгийн газраас үндэстний сурган хүмүүжлийн хөгжлийг хүндэтгэж, 2009 оноос эхлэн жил бүр 500 мянган юаний тусгай санхүүжилт тохируулж байна. 
Лян Мэй гишүүн өөрөө монголоор сурч их сургуулиа дүүргэсний дараа, Үхай хотын монгол сургуульд 13 жил монгол хэл бичгийн багшаар ажилласан ба 2009 онд тус хотын сурган хүмүүжлийн товчоонд ажилаа шилжүүлжээ. Тэрээр:  -Үндэстний сурган хүмүүжлийг хүүхдийн цэцэрлэгээс эхлэн гардах хэрэгтэй. Монгол хүүхдийн нэмэгдэхийг хэрээр бүх шатны мэргэжилтэн бэлтгэх зөвлөлийн тамгын газраас багшийн орон тоог нэмэгдүүлэх тухай өөрчлөлтийг гүнзгийрүүлэхийг хүсэж байна. Мөн Үхай хотын үндэстний сурган хүмүүжлийн хөгжилдөө итгэл төгөлдөр байна гэж ярьж байлаа. 

Зохиогч: Мөрөн
Найруулагч: Шинэцэцэг
Эх сурвалж : \"Солонго\" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл