
Уг хурлын үеэр ӨМӨЗО-ны Намын дарга Ван Жүнь хэлэхдээ: -“Дөрвөн бүх тал”-ын стратегийн зохицуулалтын хүрээнд үндэс сууриа бэхжүүлэн, хэтийн төлөв байдлаа хэлэлцэн төлөвлөж, шинэчлэл хөгжлийн бүх талд холбогдсон гол ажил гол төслийг даган мөрдөж, төрөл бүрийн ажлын тал бүрийн хөгжил дэвшлийг түлхүү ахиулж, орчин үеийн Өвөр Монголыг бүтээн байгуулах шинэ байдлыг тасралтгүй нээх хэрэгтэй гэжээ.

Мөн тэрбээр цохон тэмдэглэхдээ, уг хурлаар төлөвлөж тогтсон гол төсөл болон иргэдийн ахуй амьдралтай холбогдох төсөл нь үр өгөөжөө өгч, эдийн засгийн өсөлтийг тогтвортой болгоход чухал ач холбогдолтой юм гэжээ.
Хурлаар ӨМӨЗО-ны дарга Баатар, Ли Жя, Жан Ли, Фү Тайзэн, Ван Юймин, Ван Бө зэрэг холбогдох удирдлагууд экологи, байгаль орчны хамгаалалт, хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал, аюулгүй үйлдвэрлэл, ядуурлыг бууруулах, ёс суртахууны төлөвлөлт, гол төслийн бүтээн байгуулалт, мал аж ахуй, тариалах орны “Арвыг харуулах” төсөл, бизнесмен урьж хөрөнгө оруулалт хийх болон тогтвортой эрэлт хэрэгцээг батлах зэрэг гол ажил гол төслийг чанд төлөвлөж, тодорхой үүрэг зорилт, арга хэмжээ, ажлын шаардлагыг дурджээ.
