solongonews
Тинк танкийн форумын умард нээлтийн бодлогын зохицуулалт болон хүмүүнлэгийн солилцооны уулзалт боллоо
2024-08-20 21:24
Тинк танкийн форумын умард нээлтийн бодлогын зохицуулалт болон хүмүүнлэгийн солилцооны уулзалт боллоо.

        Тинк танкийн форумын умард нээлтийн бодлогын зохицуулалт болон хүмүүнлэгийн солилцооны уулзалт өнөөдөр буюу 08-р сарын 20-ны өдрийн үдээс хойш Хөх хотноо болсон байна.

        Уг уулзалтад ӨМӨЗО-ы Боловсролын танхимаас "БНХАУ-д суралцаж,Өвөр Монголтой танилцъя”гэх сэдвээр үг хэлж,Өвөр Монголын Шинжлэх ухаан технологийн танхимаас "Бүс ба зам" хамтарсан лабораторийн бүтээн байгуулалтын тухай танилцуулж,Өвөр Монгол Соёл, аялал жуулчлалын танхимаас "Түмэн газрын цайны ёслол"-ын талаар танилцуулсан байна.

        Монгол Улсын Өвөрхангай аймаг, Дорнод аймаг, Төв аймаг болон Өвөр Монголын Алшаа аймаг, Хөлөнбуйр хот,Хянган аймаг болон ОХУ-ын хөрөнгө оруулалт, хөгжлийн компанийн төлөөлөгчид соёл,хүмүүнлэгийн салбарын харилцаа солилцоо, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа, ард түмний харилцаа холбоог дэмжих талаар яриа өрнүүлсэн байна.

Зохиогч: Б.АРИУХАН,Ш.ЦОГЗОЛМАА
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : СОЛОНГО МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл